ШУТИС-ийн ҮТДС-ийн уран бүтээлч багш нарын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Өвөр Монголын Их Сургуульд гаргасан үзэсгэлэнгийн тайлан
 

ШУТИС-ийн ҮТДС-ийн уран бүтээлч  багш нарын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Өвөр Монголын Их Сургуульд гаргасан

үзэсгэлэнгийн тайлан.

Тус профессорын баг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэнхлэг 2008" үзэсгэлэнгээ анх удаа хилийн чандад зохион байгуулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд:

  1. Т.Амаржаргалан /дэд захирал/
  2. Д.Цолмонбаатар /ҮД багийн профессор/
  3. Ц.Гүнбилэг
  4. Д.Лууваанчиг
  5. С.Цэрэндулам
  6. Б.Эрдэнэцэцэг
  7. Д.Алтансүх
  8. Д.Гунгаа
  9. Ч.Ариун
  10. Б.Дэлгэрцэцэг
  11. Б.Сэлэнгэ
  12. Д.Халиун
  13. Ц.Батсайхан
  14. Д.Түмэнбат  нар багтсан болно.

Үзэсгэлэн 2008.06.22-2008.06.27-ны өдрүүдэд Өвөр Монголын Их сургуулийн концертын зааланд дэлгэн үзүүлсэн ба энэ хугацаанд тус үзэсгэлэнг давхардсан тоогоор 10000 орчим үзэгч сонирхон үзсэн болно.

Үзэсгэлэнд багш Д.Түмэнбат 8 бүтээлээр,  Ч.Ариун 9 бүтээлээр, Б.Дэлгэрцэцэг 8 бүтээлээр, Б.Эрдэнэцэцэг 5 бүтээл, Батсайхан 5 бүтээл, Б.Сэлэнгэ 9 бүтээл, Д.Халиун 9 бүтээл, Д.Гунгаа 9 бүтээлээр нийт 62 бүтээл бүхий томоохон үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн.

2008.06.22-ны 10.00 цагт үзэсгэлэнг албан ёсоор нээсэн ба нээлтэнд манай сургуулийн бие бүрэлдэхүүн болон ӨМИС-ийн ректор, ӨМИС-ийн Урлагийн дээд сургуулийн захирал, Уран зургийн тэнхимийн эрхлэгч, багш нар, ӨМӨЗО-ны киноны нэрт найруулагч Дэлгэр, ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн багш нар, ӨМӨЗО-ны Урчуудын хорооны дарга Цэцэнбилэг нарын албаны хүмүүс хүндэт зочноор хүрэлцэн ирж үзэсгэлэнг нээж үг хэлэн тууз хайчилсан.

Үзэсгэлэнг зохион байгуулах явцад тус сургуулийн ректорын тушаалаар багш Д.Түмэнбат, Д.Гунгаа, Ч.Ариун, Б.Сэлэнгэ, Батсайхан нарын нийт 11 бүтээлийг өндрөөр үнэлэн өөрийн сургуулийн фондод авсан.

Үзэсгэлэнг зохион байгуулах хугацаанд 2 сургуулийн захирлууд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэн гарын үсэг зурцгаасан.

Тус үзэсгэлэнг зохион байгуулах явцад тус сургуулийн хамт олон манай сургуулийн бие бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны түүхэн дурсгалт газрууд, үндэсний түүхийн музей, уран зургийн галерей зэрэг газруудаар экспедици зохион байгуулсан.