МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ 84-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ШУТИС-ИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “АСУУЛТ-ХАРИУЛТ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

                           Батлав.      ШУТИС-ийн БНЗ-ийн тэргүүн Н.Цэвгээ

 

 

МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ 84-Н ЖИЛИЙН ОЙД

ЗОРИУЛАН ШУТИС-ИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ

"АСУУЛТ-ХАРИУЛТ" ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2008.11.19

 

1.Тэмцээний зорилго:

ШУТИС-ийн шинэ залуу багш нарын шинжлэх ухааны мэдлэг оюунаа бусдад нээж гаргах, залуу багш нарыг танилцуулах,сургуулийнхаа цаашдын хөгжилд улам идэвхтэй оролцоход оршино.

2.Явагдах журам:

Баг бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба ширээнд тавьсан асуултуудаас сугалаа авч 1 минутын хугацаанд ярилцаад хариултыг өгнө.Оновчтой зөв хариулсан баг дахин үргэлжлүүлэн тоглоно. Хариулт буруу нөхцөлд дараагийн багт суудлаа чөлөөлж өгнө.

3.Шалгаруулах журам:

Баг бүр асуултанд оновчтой зөв хариулсан бол 1-2 оноо олгоно.Нийт авсан онооны нийлбэрээр байр эзлүүлнэ

4.Шагнал

I байр 100,0/мянган төгрөг/

II байр 80,0/мянган төгрөг/

III байр 60,0/ мянган төгрөг/

Шүүгчийн хөлс-2 хүн-60,0/мянган төгрөг/

5.Явагдах хугацаа:

ШУТИС-ийн Т-ийн 206 тоот өрөө,2008 оны 11-р сарын 24-ны 16.00 цагт болно.

 

 

                     ШУТИС-ийн Багш Нарын Зөвлөл -утас 99184660,1053