МОНГОЛ ОРНЫ ГЕОТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙН СУДАЛГААНЫ АСУУДЛААРОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ, ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ-СЕМИНАР БОЛНО
ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийн дэргэдэх Геотехникийн судалгааны төвөөс эрхлэнБарилга байгууламжийн геотехникийн асуудлуудсэдэвт Онол-практикийн бага хурал, инженерүүдэд зориулсан семинарыг 11-р сарын 27-ны өдөр 9.30-17.00 хугацаанд ШУТИС-ийн хичээлийн төв байрны 2-р давхарт 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулна.Энэ хурлаар монгол орны геотехникийн нөхцөлийн судалгааны ажлын явц үр дүнг барилга, авто зам, инженерийн шугам сүлжээ, уул уурхайн үйлдвэрийн инженерийн байгууламжийн барилгын төслийн ажлын жишээн дээр холбогдох судалгааны багуудаас явуулсан судалгаа туршилт, зураг төслийн ажлын практик дээр  үндэслэн танилцуулж хэлэлцүүлэхийн хамт барилгын суурь байгуулалт, газар доорхи байгууламж, дэд бүтэцийн барилгын төсөл , ажил гүйцэтгэх технологийн талаар сургалт-семинар, хэлэлцүүлэг явагдана. Бага хурал,  семинарт ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн тэргүүлэх эрдэмтэд, ЗТБХБ-ын яам , зарим эрдэм шинжилгээний болон барилга, уул, уурхайн үйлдвэр,  байгууллагуудын удирдагчид, менежрүүд илтгэл  тавьж хэлцүүлэхийн хамт хичээл заах юм.   ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийн дэргэдэх Геотехникийн судалгааны төв.