Эрхэм хүндэт та бүгдийн амар амгаланг айлтган мэндчилж байна
2009.03.06
Математикийн Сургуулийн Математикийн салбараас "Математикийн сургалтын чанарын асуудалд" сэдэвт семинарыг 2009 оны 3-р сарын 25- нд зохион явуулахаар төлөвлөж байна.
Энэ семинараар Математикийн салбараас харъяа сургуулиудад үзүүлж байгаа Математикийн сургалтын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, сургалтын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, цаашид тавих зорилтыг хэлэлцэнэ.
Хүндэт профессор, багш, оюутан та бүгдийг Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд Математикийн Сургуулийн Математикийн салбараас үзүүлж байгаа үйлчилгээний талаарх санал хүсэлтээ семинарт идэвхитэй оролцож илэрхийлэхийг урьж байна. Мөн танай сургууль дээр сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хийгдэж байгаа ажлынхаа тухай та семинарт оролцож 5-10 минутын мэдээлэл хийвэл бид гүнээ талархах болно.
Та санал хүсэлтээ доорхи хаягаар ирүүлж болно.
Buyad@must.edu.mn , tsbnbr@must.edu.mn
Та бүхнийг хүндэтгэсэн Математикийн Сургуулийн
Математикийн салбарын хамт олон
ERASMUS+ KA171 INTERNATIONAL CREDIT MOBILITY
Докторын зэрэг хамгаална
Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Open Call for Participants for the ASEFYLS Capacity Training (ASEFYLS2026)
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв