ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, УКРАИН УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, УКРАИН УЛС,

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛНА

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2009-2010 оны хичээлийн жилээс Украин Улсад уул уурхай, цөмийн физикийн чиглэлээр суралцах 2 оюутан, эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах 2 докторант, БНКазУ-д казах хэл, уран зохиол, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах 4 оюутан, ОХУ-д:

- орос судлал (2), сэтгэл судлал (2), сэтгүүл зүй (2), дорно дахин судлал (2), түүх (2), гүн ухаан (2), ерөнхий эмчилгээ (4), хүүхдийн эмчилгээ (1), эдийн засаг (2), санхүү (2), удирдлага (2), аялал жуулчлал (2), байгалийн ухаан (10), хими технологи (2), биотехнологи (2), микробиологи (2), одон орон судлал (2), геологи (4), ашигт малтмал (4), эрчим хүч (4), автоматжуулалт (2), металлурги (5), машин тоног төхөөрөмж (4), механик (2), информатик (4), кадастр (2), хот байгуулалт (2), барилга (5), архитектур (2), зам, гүүрийн барилга (3), усан хангамж (2), дулаан хангамж (2), барилгын материалын үйлдвэрлэл (2), хөрс судлал (2), ойн инженер (2), загасны аж ахуй (2), байгаль орчин (2), газар зүй (2), картографи (2), гидротехник (2), хөнгөн үйлдвэрийн технологи (4), хүнсний үйлдвэрийн технологи (4), хэвлэлийн технологи (2), хөдөө аж ахуй, газар тариалан (4)-гийн чиглэлээр суралцах 120 оюутан;

- антропологи (1), бага насны хүүхдийн сэтгэл зүй (1), заах арга зүй (1), хэл шинжлэл (1), математик (2), физик (2), биологи (2), хими технологи (2), биотехнологи (1), эдийн засаг (2), аялал жуулчлал (1), газар зүй (2), арьс ширний технологи (1), хүнсний технологи (2), дизайн (1), металлурги (1), механик (2), машин үйлдвэрлэл (1), мэдээллийн технологи (2), эрчим хүч (2), автоматжуулалт (1), геологи (1), гидрогеологи (1), гидротехник (1), уул уурхай (1), геодези (1), маркшейдер (1), барилга архитектур (2), барилгын материалын технологи (1), хөрс судлал (1), газар тариалан (2), ургамал судлал (1), байгаль орчин (1), экологи (1), шүүх эмнэлэг (1), чих, хамар, хоолой (1), аллергологи (1), фармакологи (1)-н чиглэлээр суралцах 50 аспирант, докторантыг тус тус уралдаант шалгалтаар сонгон шалгаруулна. ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр суралцах оюутан, мэргэжил дээшлүүлэгчийн сонгон шалгаруулалтыг жич зарлана.

                Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа эсвэл ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй нийт хүмүүсийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний бүх дүнгүүд 80 ба түүнээс дээш хувьтай байна.

Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд өөрийн сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 3 сарын 20-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ үү.

Бүртгэл хөтлөх хүснэгт:

 

Овог нэр

 Нас

Хүйс

Утас

 Регистрийн дугаар

 Курс 

Голч дүн

Суралцаж буй чиглэл

Суралцах чиглэл

Суралцах улс

 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

  ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцаж буй оюутнуудыг 2009 оны 3 сарын 20-ний өдрийн 09.30-12.30 цагийн хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 404 тоот өрөөнд бүртгэх тул иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтоо эх хувиар нь авч ирнэ үү.

                Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь тухайн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй /сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй/, орос, украин хэлний зохих мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
                Докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2009 оны 3 сарын 20-ний өдрийн 14.30-17.30 цагийн хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 404 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

  1.  Иргэний үнэмлэх
  2. Ажил байдлын тодорхойлолт
  3. Бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалт;
  4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  5. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат;
  6. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

               Сонгон шалгаруулалтыг орос хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. 

Орос хэлний шалгалтыг 2009 оны 3 сарын 24-ний өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 3 сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө:

 

 №

  Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл

  Мэргэжлийн шалгалт

 1

Сэтгэл судлал, гүн ухаан, эдийн засаг, санхүү, удирдлага, аялал жуулчлал, байгалийн ухаан, одон орон судлал, геологи, ашигт малтмал, эрчим хүч, автоматжуулалт, металлурги, машин тоног төхөөрөмж, механик, информатик, кадастр, хот байгуулалт, барилга, архитектур, зам, гүүрийн барилга, усан хангамж, дулаан хангамж, барилгын материалын үйлдвэрлэл, газар зүй, картографи, гидротехник, хөнгөн үйлдвэрийн технологи, хэвлэлийн технологи, хөдөө аж ахуй

  Математик

 2

  Ерөнхий эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, байгалийн ухаан, хими технологи, биотехнологи, микробиологи, хөрс судлал, ойн инженер, загасны аж ахуй, байгаль орчин, хүнсний үйлдвэрийн технологи, хөдөө аж ахуй, газар тариалан

  Хими

 3

  Орос судлал, сэтгүүл зүй, дорно дахин судлал, түүх

  Нийгмийн тухай мэдлэг

   

Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь мэргэжлийн шалгалтыг реферат хамгаалах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр өгнө.

                Бакалаврын мэргэжлийн шалгалтыг 3 сарын 26-ны өдрийн 12.00 цагт, докторын мэргэжлийн шалгалтыг 3 сарын 26-ны өдрийн 15.00 цагт тус тус зохион байгуулж, шалгалтын оноог 3 сарын 27-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Мэргэжлийн шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, мэргэжил тус бүрээр шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 3 сарын 30-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. ОХУ, Украин Улс, БНКазУ-д бакалаврын түвшинд суралцахаар шалгарсан хүмүүст 4 сарын 1-ний өдрийн 14.00 цагт, ОХУ, Украин Улсад докторын түвшинд суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд хүлээн авах талд илгээх баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.

               Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг нь явуулах бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг тухайн улсын Боловсролын яам нь хүлээн авах сургуультай хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно (ОХУ-ын Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 1100 рублийн, аспирант, докторантад 1500 рублийн тэтгэлэг, Украины Засгийн газраас сарын 50 орчим ам.долларын тэтгэлэг, БНКазУ-ын Засгийн газраас сарын 10 орчим ам.долларын тэтгэлэг тус тус олгож байна). ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстойг анхааралдаа авна уу.

                ОХУ-ын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад хэлний бэлтгэлгүйгээр шууд элсэх хүсэлтэй нэр дэвшигчдээс шаардлагатай гэж үзвэл орос хэлний түвшин тогтоох ярилцлага авна. Энэ ярилцлагад тэнцсэн хүмүүсийг үндсэн ангид суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Ярилцлагыг зохион байгуулах хугацаа, байрыг жич зарлана.

                Украин, БНКазУ-д бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгуй. 

                Докторын түвшний сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэл сургалтад хамрагдах боломжгүй.

 

ОУХАА Г.Батзориг