2009-2010 оны хамтын гэрээ дүгнэх санал

ШУТИС-ийн Захиргаа,хамт олны төлөөлөгчдийн

2008-2009 оны хичээлийн жилийн хамтын гэрээ дүгнэх саналын хуудас

 

                                                                                                                              Тэргүүлэх профессор                        Профессор

                                                                                                                                   Дэд профессор                             Ахлах багш

                                                                                                                                                   Багш                                                   Дадлагажигч багш

 

Хамтын гэрээнд заасан ажил

Гэрээний биелэлт

Санал хүсэлт

Биелсэн

Биелээгүй

 

Цалин хөлс, нэмэгдлийн талаар

1

Õºäºëìºðèéí õºëñèéã ñàðä 2 óäàà, õºäºëìºðèéí äîòîîä æóðìààð òîãòîîñîí õóãàöààíä îëãîñîí ýñýõ

 

 

 

 

 

2

Ìýðãýæèë, àëáàí òóøààë õàâñðàí áóþó õîñëîí àæèëëàñàí, ýçã¿é áàéãàà àæèëòíû ¿¿ðãèéã ã¿éöýòãýñýí, àæëûí áàéðíû òîäîðõîéëîëòîíä çààãààã¿é àæèë, ¿¿ðãèéã ã¿éöýòãýñýí òîõèîëäîëä  òóõàéí àæëûí à÷ààëëûã õàðãàëçàí ¿çýæ àæèëòàíä ¿íäñýí öàëèíãèéí 40 õ¿ðòýë õóâèàð тооцсон нэмэгдэл хөлс олгогдсон байдал

 

 

 

 

3

Профессор, багш ажиллагчдын үндсэн цалинг гэрээний хугацаанд 50 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 2008 оны 10 дугаар сарын 01-нээс 25%, 2009 оны 1 дүгээр сарын 01-нээс үлдэх хувиар тус тус нэмэгдүүлнэ.

 

 

 

 

4

Профессор, багш нарын албан тушаалын зэрэглэл,шатлалын уялдааг хангасан цалингийн сүлжээг боловсруулж гарган 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж ажиллана.

 

 

 

 

5

2009 оны багш, ажилтны ээлжийн амралтын олговрыг үндсэн цалин, илүү цагийн хөлс болон нэмэгдлийг тооцож, бодож олгоно.

 

 

 

 

6

Багш нарын үндсэн ачааллын 40 хувьд гүйцэтгэсэн илүү цагийн 1 кредитийн хөлсийг намрын улиралд 120000 төгрөгөөр, хаврын улиралд 140000 төгрөгөөр тус тус тооцож, тухайн улиралд нь багтаан олгоно.

 

 

 

7

Багш, ажилтанд эрдмийн зэрэг цолны нэмэгдлийг зохих журмын дагуу олгоно.

 

 

 

 

8

Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажиллагчдыг нөхөн амруулаагүй бол 1,5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

 

 

 

 

9

Багш ажилтны хүсэлтээр цалинтай буюу цалингүй чөлөө олгох, чөлөөтэй нөхцөлд тэтгэмж олгох асуудлыг ШУТИС-ийн "Хөдөлмөрийн дотоод журам"-аар тухай бүр шийдвэрлэн зохицуулна.

 

 

 

 

10

"Багшийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх журам"-ын дагуу бүрэлдэхүүн сургууль бүрийн санхүүгийн боломжийг үндэслэн нийт багш нарыг хамрахуйц байдлаар тухайн сургуульд зохицсон журам гаргаж, төлөвлөсөн орлогын 2-5%-аар сан бүрдүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллана.

 

 

 

 

Нийгмийн асуудлын талаар

1

Багшлах боловсон хүчний судалгааг шинэчлэн гаргаж, бүрэн орон тоогоор ажиллуулах ажлыг хамтран зохион байгуулна.

 

 

 

 

2

Багш нарын хэлний боловсролыг дээшлүүлэх сургалтыг гадаадын их, дээд сургуулиуд болон өөрийн сургууль дээр төслийн хүрээнд зохион байгуулна

 

 

 

 

3

Баянгол дахь ШУТИС цогцолбор барьж байгуулах ажилд хамт олны төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэн хяналт тавьж ажиллана

 

 

 

 

 

4

Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.6, 40-р зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн цэргийн жинхэнэ албанд татагдсан, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

 

 

 

 

5

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

 

 

 

 

6

Тэтгэвэрт гарч буй профессор, багш, ажилтан, ажилчдад тэтгэмж олгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:

6.1. ШУТИС-д 15-20 хүртэл жил ажилласан профессор багш, ажилтан ажилчид тэтгэвэрт гарахад 3 сарын, 20-иос дээш жил ажилласан бол 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж

6.2. Бүх шатны сургууль цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан, Боловсролын тухай хуулийн 43.1.2-т заасан албан тушаалтанд тэтгэвэрт гарахад нь нэг хичээлийн жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох

 

 

 

7

Тус  сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан нас барсан тохиолдолд 350000 төгрөгийн буцалтгүй тусламжийн ар гэрт нь үзүүлнэ

 

 

 

8

Багш ажилтны эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд тус сургуулиас тэтгэвэрт гарсан хүн нас барсан тохиолдолд 150000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

 

 

 

 

9

Тус сургуулиас өндөр насны тэтгэвэрт гарсан хүмхүүст гачигдал тохиолдсон нөхцөлд тус сургуульд ажиллаж байгаа 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон багш, ажилтан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ажилтан хүсэлтээ гаргавал сургуулийн захиргаанаас нэг удаа 100000 төгрөгийн тэтгэмжийг захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.

 

 

 

 

10

Шинжлэх ухаан, боловсролын системд 20-иос дээш жил, үүнээс ШУТИС-д 10-аас доошгүй жил ажилласан профессор багш, ажиллтан эмчийн магадлагаагаар рашаан сувилалд явах тохиолдолд 3 жилд нэг удаа 100000 төгрөгийн тэтгэмжийг баримт үндэслэн олгоно.

 

 

 

11

Сургууль, салбар, нэгжийн хамт олныг аялал жуулчлал, өдөрлөг, спортын тэмцээн зохион байгуулахаар явахад жилд нэг удаа унааны зардлыг Горхийн сургалтын полигонд очихоор тооцож сургууль нь гаргана.

 

 

 

12

Ахмад настнуудыг цагаан сар, ахмадын баярын өдрийг тохиолдуулан жилд хоёроос доошгүй удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

 

 

 

13

ШУТИС-д ажиллаж байгаа профессор, багш, ажилтнуудын эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрэхэд 50000-иас доошгүй төгрөгийн зардал гаргаж хүндэтгэл үзүүлнэ.

 

 

 

 

14

ШУТИС-ийн 40 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн шагнал олгох журам болон БнЗ-ийн "Оны шилдэг багш" шалгаруулах журмын дагуу оны шилдэг 3 багшийг ШУТИС, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвүүд шалгаруулж, урамшуулах ажил зохион байгуулна.

 

 

 

15

ШУТИС-ийн 40 жилийн ойг тохиолдуулан оны шилдэг ажилтан, ажилчин шалгаруулж оны аварга цол олгон алдаршуулна.

 

 

 

16

Нийт профессор, багш, ажилтан, ажилчдад ажлын өдөрт ноогдох хоол, унааны хөнгөлөлтийг 2008 оныг дуустал хэвээр олгох ба 2009 оны 1 дүгээр сарын 01-нээс холбогдох тооцоог нарийвчлан хийж шийдвэрлэнэ.

 

 

 

17

Багш, ажиллагчдын орон сууц, нийгмийн асуудлын талаар тодорхой бодлого боловсруулж ажилах ба орон сууцны урт хугацааны, хөнгөлөлттэй зээлд багш нарыг зохион байгуулалттай хамруулах ажлыг талууд хамтран зохион байгуулна.

 

 

 

 

 

18

Профессор, багш нарын бичсэн ном сурах бичиг нь тухайн сургуулийн төлөвлөгөөнд тусгагдсан, сургуулийн дэргэдэх редакцийн зөвлөлөөр хэлэлцэгдэж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Ном сурах бичгийн дэд зөвлөлийн хурлаар оруулж, зөвшөөрөгдсөн нөхцөлд уг номыг хэвлүүлэхэд сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.

 

 

 

19

ШУТИС-ийн багш ажиллагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамааруулна.

 

 

 

20

Хичээлийн тусдаа байртай, нийт багш ажиллагчид, оюутнуудын тоо 1000-аас дээш байвал нэг эмч ажиллуулах боломжийг судалж шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар

1

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрийг мөрдөж, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон хөтөлбөр, төсөв, баталж хэрэгжүүлнэ.

 

 

 

2

Ажилчдад олгох ажлын хувцас, багаж хэрэгсэл, үйлчлэгч нарт олгох цэвэрлэгээний материал (саван, ариутгах бодис, резинэн бээлий, угаалгын нунтаг)-ыг зохих нормын дагуу сургуулиуд нь хариуцан олгоно.

 

 

 

 

3

Хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажилтан, лаборант, багш, бохирын слесарь, бие засах газрын үйлчлэгч нарт хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас болон ажилласан өдөрт 500 грамм сүү олгох бөгөөд 0,5 литр сүүний үнийг дунджаар 500 төгрөгөөр бодож олгоно. Мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон ажлын байрны нөхцөлийн үнэлгээг үндэслэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарагдах ажлын байр мэргэжлийн жагсаалтыг Ректорын тушаалаар баталгаажуулна.

 

 

 

4

Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын арга хэмжээнд зохих журмын дагуу хөрөнгө зарцуулна.