200 гаруй жилийн түүхтэй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага Ажил олгогч – Ажилтан нарын хоорондын зөрчлийг зохицуулах гэж анх байгуулагдаж байснаас хойш одоог хүртэл дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хүйтэн дайн, Коммунизмын болон шилжилтийн жилүүдэд ҮЭ нь олон хэлбэрээр өөрчлөгдөж байсан ч Ажил олгогч – Ажилтан хоорондын асуудлыг зохицуулах мөнхийн үүргээсээ ухраагүй явсаар иржээ.
Хөгжил бүгдийг өөрчилж байна. Байгууллага, ажилтан нар нэг зорилго Vision-той болж хамтран ажиллах, Компанийн засаглалын онол Ажил олгогч нарыг идэвхтэй ажиллах боломжийг олгож, Санхүүгийн удирдлагын цоо шинэ тогтолцоо, Мэдээллийн технологийн засаглал зэрэг олон шинэ дэвшлүүд Ажил олгогч – Ажилтан нарыг нэг багийн хамтран тоглогчид болгох хэмжээнд авчирсан байна. Иймээс орчин цагийн ҮЭ нь нэмүү өртөгийн төлөө тэмцэл шуугиан дэгдээгч байгууллага бус ажил олгогч нарын шийдвэрийг орчин үеийн ажил хэрэгч, шийдэмгий, хамтын сайн шийдвэр болгон гаргуулдаг, дэвшилтэд байгууллагын өнгө төрхийг харуулсан орчин үеийн хамт олны дэвшилтэт COMMUNITY болно.
ШУТИС-ийн салбар сургуулиуд дээр ҮЭ-ийн салбар зөвлөлүүд байгуулагдсан бөгөөд энэ сарын 12-ны 15 цагаас төв байрны хурлын зааланд ШУТИС-ийн ҮЭ-ийн нийт гишүүдийн хурал болох гэж байна. Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна.
ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо
Жёнбүг Үндэсний Их Сургууль (JBNU) 2025 оны намрын семестрт солилцооны оюутан хүлээн авна.
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв