“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэг илтгэл-2007”

 

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэг илтгэл-2007” уралдааныг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж байна.
ШУТИС-ийн багш судлаачид та бүгдийг өргөнөөр оролцоно гэдэгт итгэж байна.
Материалыг журманд заасан газруудаас гадна Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б. Арвинбаярт 2007 оны 4-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэл авчирч өгч болно. Дэлгэрэнгүй асуух зүйл гарвал 99885538 утсаар лавлана уу. Уралдааны шагналын санг дахин нэмэгдүүлсэн бөгөөд багаар гүйцэтгэсэн, бодлогын чиглэлтэй судалгааны ажлуудаар оролцвол илүү үр дүнтэй болохыг тэмдэглэн хэлье. Мөн мэдээллийг http://www.icta.gov.mn/ хуудаснаас үзэж болно.

Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг


“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэг илтгэл-2007” шалгаруулалтын журам

Ерөнхий. Зохион байгуулагчид

• Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
• Монголын залуу эрдэмтдийн холбоо, Технологи инновацийн залуу судлаачдын Нийгэмлэг
• Харилцаа холбооны зохицуулах хороо

Ивээн тэтгэгчээр:

• Мобиком корпораци
• Скайтел ХХК
• Юнител корпораци

Нэг. Зорилго

Энэхүү уралдаант шалгаруулалт нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн хөгжлийг нийгэм, эдийн засгийн салбарт нэвтрүүлэх, төрийн бодлогод тусгах чиглэлээр бодлогын хувилбар боловсруулан, асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний болон бодлогын судалгаа, шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулах, дурдсан чиглэлээр ажилдаг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач, ажилтан, оюутан залуус болон бодлого, зохицуулалтын мэргэжилтэнүүдийн идэвх чармайлтыг өрнүүлэх, сонирхлыг хөхүүлэн дэмжих, улмаар тус салбарын бодлого, зохицуулалтын орчинг боловсруулангуй болгоход хувь нэмэр оруулах зорилготой болно.

Хоёр. Хамрах хүрээ

Монгол Улсын МХХТ-ийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, оюутан залуус, бодлогын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, пүүс компани, төрийн бус байгууллагын судлаачид, бодлого, зохицуулалтын чиглэлээр ажилладаг албан хаагчид оролцох боломжтой.

Гурав. Сэдэв, үндсэн чиглэл

Дараахь сэдвүүдийн дагуу  сонгон авна. Үүнд:

1. МХХТ-ийг хөгжлийн хөдөлгөгч хүч болгоход ЗГ-ын болон бусад оролцогч талуудын үүрэг роль. Үүнд:
- Тогтвортой хөгжилд МХХТ-ийг ашиглах нь,
- Үндэсний цахим стратегиуд,
- Цахим оролцоо,
- Бусад
2. Цахим хууль эрх зүйн орчин,
3. МХХТ-ийн дэд бүтэц
4. МХХТ-ийг засаглал болон нийгмийн бүх салбарт хэрэглэх. Үүнд:
- Цахим засаглал,
- Цахим бизнес,
- Цахим эрүүл мэнд,
- Цахим боловсрол,
- Цахим хүрээлэн буй орчин,
- Цахим хөдөө аж ахуй,
- Цахим шинжлэх ухаан,
- Бусад
5. МХХТ-ийн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, аутсорсингийг хөгжүүлэх,
6. Мэдээллийн аюулгүй байдал
7. Мэдээлэл, мэдлэгт хүрэх боломжийг нэмэгдүүлэх (A2K),
8. Тоон хуваагдал, БНҮҮС-аар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр,
9. Мэдээлэлжсэн нийгмийн этикийн асуудал,
10. Бусад

Дөрөв. Оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага

1. Салбарын онцлогтой уялдуулаад илтгэлийн бүтцийг оролцогч нар өөрсдөө тогтоох  боломжтой. Уралдаанд оролцох бүтээл нь дараахь ерөнхий бүтэцтэй байж болно. Үүнд:
• Ерөнхий
• Аргачилал
• Асуудлын тодорхойлолт
• Одоогийн байдал,
• Бодлогын судалгаа
• Бодлогын альтернатив
• Бодлогын сонголт
• Зөвлөмж
• Дүгнэлт,  үр дүн

2. Ажлын хэсгийн шаардсан тохиолдолд бүтээлтэй холбоотой мэдээлэл, нэмэлт материал, тайлбар, нотолгоог гаргаж өгөх.
3. А4-ын формат дээр 12 pt үсгийн хэмжээг сонгон Unicode-оор, мөр хоорондын зайг 1,5 lines-аар  дүрэм болон утгын хувьд алдаагүй бичиж ирүүлнэ.

Тав. Бүтээлийг шалгаруулах үндсэн шалгуурууд

Уралдаанд оролцож буй бүтээлүүдээс шилдэг бүтээлүүдийг дараахь үндсэн шалгууруудыг баримтлан шалгаруулна. Үүнд:

• Нийгэм, эдийн засгийн салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн хөндсөн, шийдвэрлэх арга замууд, үндэслэлээ оновчтой тодорхойлсон байдал,
• Нийгэм, эдийн засгийн салбарын хувьд өгөх үр ашиг, олон нийтийн эрх ашигт нийцсэн байдал,
• МХХТ-ийн салбарын бодлогын шинэлэг  альтернатив дэвшүүлсэн байдал,
• Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдал,
• Судалгааны арга зүйг тодорхойлсон байдал, арга зүйн сонголт судлагдахуундаа тохирч буй байдал,
• Судалгаанд ашигласан мэдээллүүдийн эх үүсвэрийг тодорхой заасан байдал
• Бүтээлийн агуулга, найруулга, томъёолсон байдал.

Жич: Нэг багаас хэд, хэдэн судалгааны бүтээл дэвшүүлж болно.

Зургаа. Бүртгэл

4 дүгээр сарын 30-ны 18 цаг хүртэл уралдаант шалгаруулалтанд оролцох бүтээлүүдийг бүртгэх ба ирэхдээ өөрийн бүтээлээ текст файл (.doc, .pdf, г.м.) хэлбэрээр авчирна.
Бүтээлийг мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын 207 тоот, мэдээллийн технологийн үндэсний паркын 418 тоот өрөөнд тус тус хүлээн авна.

Долоо.Шалгаруулалт

• 5 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлсэн бүтээлүүдээс эхний шалгаруулалт хийнэ
• 5 дугаар сарын 17-ны дотор эхний шатанд шалгарсан бүтээлүүдийн илтгэлийг сонсож эцсийн дүнг гаргана.
• 5 дугаар сарын 17-нд шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулна.

Найм. Шагнал урамшуулал

• I байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 5 сая төгрөг
• II байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 3 сая төгрөг
• III байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, 1 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Харилцах утас: 330784, 318046