Сургалтын бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан бvрэлдэхvvн сургуулийн сургалтын албадын ажилтнуудын Сургалт-семинар 2007 оны 04 сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Сургалт-семинарт бvрэлдэхvvн сургуулийн сургалтын албадын ажилтнуудаас гадна, хөдөө орон нутгаас харъяа сургуулийн төлөөлөгчид оролцлоо. Сургалт-семинарыг нээж ШУТИСургуулийн Ректор Профессор Б.Дамдинсvрэн vг хэлэв. Ректор хэлсэн vгэндээ, ШУТИСургуулийн сургалт бол багш оюутны сурах, сургах vйл ажиллагааг хамарсан өргөн хvрээтэй бvхэл бvтэн систем учраас тvvнд системийн хандлагын зарчмын vvднээс хандаж, урьдчилсан бэлтгэл хангахад нилээд хугацаа зарцуулан байж, сургуулийн бvхий л vйл ажиллагаанд Сургалтын Кредит системийг бvрэн утгаар нь нэвтрvvлсэн явдал бол бидний өнөөдрийн хvрсэн ололт, амжилт болон өөрчлөлт, шинэчлэлийн эх vндэс суурь гээд, энэ их vйлсэд Сургалтын албаны ажилтнуудын оруулсан хувь нэмрийг өндрөөр vнэлснийг тэмдэглэхэд таатай байна. Сургалт-семинарын хөтөлбөрийн хvрээнд олон сонирхолтой илтгэлvvд хэлцэгдсэн. Тухайлбал:
- ШУТИСургуулийн Сургалтын vйл ажиллагаа
илтгэгч: доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх Сургалтын проректор
- Бvрэлдэхvvн сургуулийн сургалтын албаны vйл ажиллагаа
илтгэгч: доктор (Ph.D), дэд профессор Д.Сvнжидмаа БИС-ийн дэд захирал
- Зөвлөх багшийн vvрэг
илтгэгч: Ц.Цэен ХБТС-ийн дэд захирал
- Харилцааны соёл
илтгэгч: Б.Пvрэвсvрэн ХУС-ийн дэд захирал
- Удирдлагын мэдээллийн “UNIMIS” систем
илтгэгч: Р. Төрбат МТТөвийн захирал, Ш. Цэнгэл СЭЗГ-ын ахлах мэргэжилтэн
ШУТИСургуулийн хэмжээнд Сургалтын Кредит Системийг 1999/2000 оны хичээлийн жилээс эхлэн бvрэн утгаар нь нэвтрvvлж, чөлөөт сонголт бvхий хичээлийн ерөнхий хуваарийн дагуу суралцаж байгаа оюутнуудад өөрийн сурах vйл ажиллагаагаа төлөвлөхөд нь туслах зорилгоор бvрэлдэхvvн сургууль бvр өөрийн Сургалтын албыг байгуулан ажиллуулсан билээ.
Эдгээр сургалтын албадын ажилтнуудын vйлчилгээний, харилцааны соёл, тэдний ажлын ур чадварт болоод сургалтын vйл ажиллагаанд ерөнхийд нь vнэлэлт, дvгнэлт өгvvлэх, санал хvсэлтийг авах зорилгоор, оюутнуудын дунд явуулсан санал асуулгын vр дvнг Сургалтын бодлого зохицуулалтын газраас танилцууллаа.
ШУТИСургуулийн сургалтын vйл ажиллагааг төгөлдөржvvлэх чиглэлд Сургалтын албаны ажилтнуудын vvрэг, оролцоо, хариуцлагын талаар Сургалт-семинарт оролцогчид санал солилцож, Сургалтын бодлого зохицуулалтын газар, сургуулийн удирдлагад бичгээр тодорхой санал, хvсэлтийг хvргvvлэв.
Энэ өдрөөс эхлэн энгэрийн тэмдэг бvхий хувцасаар жигдэрсэн Сургалтын албаны ажилтнууд маань оюутнуудад тvргэн шуурхай, соёлтой vйлчилгээг хvргэхээр урам зоригтой ажилдаа орлоо.



Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов
“Өглөөний цай” хөтөлбөр хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа
“Алтан гадас” одон хүртсэн багш нарыг хүлээн авч баяр хүргэлээ
ШУТИС-ийн оюутнууд “Тэгш оролцоо – тэгш хүртээмж” дэвжээ тэмцээн
ШУТИС-ийн судлаачид “CHULA AI AWARDS 2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо