Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль болон бнсу-ын “with” төрийн бус байгууллагын харьяа монгол-солонгосын хамтарсан шим тэжээл судлалын төвийн хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаагаар сунгалаа.

Монгол улсын ШУТИС.Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага нь 1994 оноос эхлэн хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн ба 2000 онд хоол хүнс, шим тэжээлтэй холбоотой сургалт, судалгаа шинжилгээ, хоолзүй шим тэжээлийн мэргэжилтэн бэлтгэхэд туслах, мэргэжлийн сурах бичиг, гарын авлага боловсруулах зэргээр цаашид хоол, хүнсний салбарын хөгжилд нэмэр хандив үзүүлэх зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийг хамтран үүсгэн байгуулсан билээ.

Тус төв нь хоол, шим тэжээлийн талаар сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ном сурах бичиг хэвлүүлэх зэргээр нягт хамтран ажилласаар ирсэн ба 2010 онд тус төвийн хамтын гэрээний 10 жилийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ГЭРЭЭГ” 5 жилийн хугацаагаар шинэчлэн байгуулав.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр / БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын ерөнхий

 захирал Лий Юнг Сүг болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн/


 [ШТСТ-ийн зорилго]

 Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад  дэмжлэг үзүүлэх зорилгоор зохистой хооллолт, шим тэжээлийн талаар сургалт, судалгааны ажил явуулж, үр дүнд нь тулгуурлан дээрх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төсөл боловсруулж төр засагт дэмжлэг үзүүлэх, олон нийтэд зөв зохистой хооллолтыг таниулан сурталчлах замаар эрүүл мэндийг дэмжих зорилготой ажиллана.

 

[ШТСТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл]

Судалгаа, шинжилгээ, төсөл:

-          Монгол Улсын хүн амын хооллолтын дэг ёс, зуршлын эртний болон эдүгээгийн бодит байдлын судалгаа;

-          Хүн амын хүнс, хоолны эрэлт хэрэгцээ, хангамж, хэрэглээний өнөөгийн байдлыг өрхийн орлого, хүмүүсийн боловсролын түвшин болон бусад хүчин зүйлстэй харьцуулан судлах, цаашдын хөгжлийн төлөв байдлын тодорхойлолт;

-          Хүн амын хэрэглэж буй хүнс, хоолны шим тэжээлийн бодисын агууламжийн тоо, чанарын судалгаа, зохистой зөв хооллолтын дэг, хэмжээг тодорхойлох;

-          Өвчин тус бүрийг хоолоор эмчлэх арга, амьдралын мөчлөг тус бүрт тохирсон шим тэжээлийн талаар зөвлөгөө өгөх;

Сургалт арга зүй:

-          Монгол улсын ШУТИС-ийн харъяанд ХБТС-тай хамтран Шим тэжээл судлалын профессорын баг байгуулах,  бакалаврын ба магистрын сургалт явуулах, багшлах боловсон хүчнээр хангах, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх;

-          Шим тэжээл судлалын бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн  бэлтгэх сургалтын төлөвлөгөө, сурах бичиг, гарын авлага, лавлах номнуудыг боловсруулж бэлтгэх, хэвлүүлж түгээх;

-          Хүнс, хоолны шим тэжээлийн судлалын ухааны өндөр зэрэглэлийн туршлагатай мэргэжилтнүүдийг (дотоод, гадаадаас) урьж богино хугацааны сургалт, семинар, симпозиум зохион байгуулах;

-          Хоолны шим тэжээлийн мэргэжлийн хүмүүст үргэжлүүлэн суралцах боломжийг олгох;

v  Зохистой зөв хооллолтын талаарх сурталчилгаа, /бүх нийтийн сургалт/, төрийн бодлого:

-          Явуулж байгаа судалгаа, сорилт туршилтын ажлын үр дүн дээр тулгуурлан хүн амын хүнс, хоолны хэрэгцээ, бодит хэрэглээний тоо, чанар, шим тэжээлийн хангалтын талаар тухайн цагийн мэдээлэл, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төсөл боловсруулах /мэргэжлийн зүгээс төр, засгийн газарт туслах/;

-          Зохистой зөв хооллолтын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (телевиз, радио, сонин, сэтгүүл)-ээр тусгай хөтөлбөрөөр бүх нийтийн сургалт явуулах зэрэг болно.

 

[ШТСТ-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хураангуй]

Төсөл

-          Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэг, ШУТИС. Хүнс-Биотехнологийн сургуультай хамтарсан Эмчилгээний хоолны “Эх Гал” төсөл (2003)

-          СБД-ийн №58 дунд сургууль болон Архангай аймгийн “Хүмүүн” II цогцолборт хэрэгжиж буй “Сургуулийн өдрийн хоол” төсөл (2006-2009)

Судалгаа

-          УБ хотын зарим эмнэлгүүдийн хоол үйлчилгээний одоогийн байдлын судалгаа (2000-2001)

-          Булган аймгийн Дашинчилэн сумын иргэдийн бодит хооллолтын 4 улирлын судалгаа (2001-2004)

-          “Орчлон” хувийн дунд сургуулийн дэргэдэх хүүхдийн хоолны газрын судалгаа (2002)

-          “Asian Genome” БНСУ-ын “Сөүл” их сургуультай хамтарсан төслийн шим тэжээл, бодит хооллолтын байдлын судалгаа (2003-2004)

Сургалт, хөтөлбөр

-           “Эмнэлгийн хоолзүйч”-ээр мэргэшүүлэх хөтөлбөр, (Clinical Dietetic Internship Programme, 2004, 2005, 2008, 2010)

-          “Эмнэлгийн хоолзүйч”-ээр мэргэшүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөр, (Clinical Dietetic Intensive Course, 2006)

-           “Сургуулийн хоолзүйч”-ээр мэргэшүүлэх хөтөлбөр (2007, 2010)

Сургалтын матерал, гарын авлага

-          Хүнсний бүтээгдэхүүний найрлага, шим тэжээлийг тооцоолох “Com_Definer” программ

-          “Хүүхдийн хоол шим тэжээл” (2004)

-          ”Англи-Монгол-Орос-Солонгос мэргэжлийн хэллэгүүд” (2004)

Семинариуд

-          Монголын хоол хүнсний хангамж (өнгөрсөн, одоо, ирээдүй), (2000)

-          “Эмчилгээний хоолны ач холбогдол” (2000)

-          “Цэцэрлэг сургуулийн хоол үйлчилгээний ач холбогдол” (2001)

-          “Хоол үйлчилгээний эрүүл ахуй ба HACCP систем” (2001)

-          “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол” (2001)

-          БСШУЯ, ШУТИС. ХБТС болон ШТСТ-өөс хамтран зохион байгуулсан “Сургуулийн хоол үйлчилгээ” (2005)

 

[ШТСТ-ийн цаашдын зорилт]

-          “Сургуулийн өдрийн хоол” төсөл төслийн хүрээнд дараагийн загвар сургуулийг сонгон үйл ажиллагаагаа эхлүүлэх;

-          Эмнэлгийн хоол, шим тэжээл, эмчилгээний талаарх танилцуулга “Medical Nutrition Therapy боловсронгуй болгох

-          Төгсөлтийн дараах дадлагажих сургалтыг өргөжүүлэх;

-          Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийн талаар гарын авлага боловсруулан хэвлүүлэх;

-          Судалгаа шинжилгээ

-          Зөвлөгөө өгөх өрөө, гарын авлага

 

 

2010.05.26

Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв