ШУТИС-ийн захирлын 2018.01.31-ний өдрийн тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албыг байгуулсан. Тус алба нь:
- ШУТИС-ийн удирдлага зохион байгуулалт, боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, тогтолцооны нэгдмэл байдлыг хангах
- ШУТИС-ийн бодлого дүрэм, журам, төлөвлөлтийн баримт бичгийн боловсруулалтыг хянах
- Үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тасралтгүй сайжруулалтыг хангуулах зэрэг ажлуудыг удирдлагаар хангаж байна.
- ШУТИС-ийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог дараах байдлаар хэрэгжүүлж, бэхжүүлэх
- Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитыг төлөвлөсөн хугацаанд явуулах
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт хийх
- Бодлогын баримт бичгийн мөрдөлтийг хянах замаар чанарын хяналт, үнэлгээг хийх
Албаны үйл ажиллагаа болоод Чанарын менежементийн тогтолцооны хэрэгжилтийн хамрах хүрээг хүртээмжтэй байлгах зорилгоор ШУТИС-ийн захирлын 2021.04.07-ны өдрийн тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудад чанарын менежерүүд томилогдсон. Чанарын менежерүүд нь бүрэлдэхүүн сургуулийн захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүргийн хүрээнд ЧХШҮАлбатай хамтарч, дэмжин ажиллаж байна.
ШУТИС-д чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээний зохион байгуулалтын бүтэц нь:
Чанарын менежерийн үндсэн чиг үүрэг:
- ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид дэмжин туслах
- Сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх
- Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үйл явцыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд зохион байгуулж, манлайлах
- Сонирхогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах
- Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх
- Бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхимийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах
ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцоо
Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015, ISO 21001:2018)-ыг ШУТИС-ийн хэмжээнд нэвтрүүлэхэд багш, ажилтнуудын хамтын оролцоо, ижил ойлголттой болох нь чухал тул та бүхэн дараах товч танилцуулгаас мэдээлэл авна уу. Бид энэхүү ажлыг 2018.10 сараас хойш нэвтрүүлэн, хэрэгжүүлсээр байна.