Эрчим хүчний сургууль
Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем
Хөтөлбөрийн индекс - 071308
4
130
Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем
Иргэний ба үйлдвэрлэлийн объектын хөргөлт, агааржуулалтын хэрэгцээ шаардлагыг тооцоолон зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжүүдийн ашигт ажиллагааг нь дээшлүүлэх, тэдгээрт дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийг боловсруулах, төлөвлөх, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа, туршилтын зохих дадал, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
1. Хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь дулааны инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна.
2. Төгсөгч нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна.
3. Хөргөлтийн технологи ба кондиционерын системийн инженер нь багаар хамтран ажиллах, олон түвшиний, соёл ёс заншилтай хүмүүстэй харьцах харилцааны соёлтой, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй хувь хүн болон төлөвшсөн байна. Хариуцах ажлын хүрээнд хөргөлт, халаалт, агааржуулалтын тоногололуудын ашиглалтын үр ашгийг тооцоолон төлөвлөх, инженерийн шийдэл гаргах, хэрэгжүүлэх чадвартай, орчин үеийн програм хангамжийг ашиглан судалгаа хийх, үнэлэлт өгөх ур чадвартай, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна.
Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох:
Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгийг хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн тооцоо, ажиллагааны процесст хэрэглэх чадвар эзэмших.
Задлан шинжлэх, асуудал шийдвэрлэх чадвар:
Асуудлыг таних, томьёолох, загварчлах, үнэлгээ ба чанарын анализ хийх, тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх, шийдэл ба зөвлөмж гаргах.
Туршилт, судалгаа хийх, мэдлэгийг бүтээх чадвар:
Таамаглал ба томьёолол гаргах; судалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах, туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох, хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах, шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх.
Эерэг хандлага, сэтгэлгээ, танин мэдэх, суралцах чадвар:
Өөрийн мэргэжлийн асуудалд байнга бүтээлч сэтгэлгээгээр хандах, шинийг эрэлхийлэх, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй холбоотой мэдлэгийг байнга сайжруулан суралцах чадварыг эзэмшинэ.
Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар:
Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох, инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах ур чадвар.
Гадаад хэл дээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвар:
Мэргэжлийн дагуу бичигдсэн гадаад хэл дээрх ном, материал, судалгааны ажилтай холбоотой материал уншиж ашиглах, тэдгээрийг ойлгох, анализ хийх, товчлох, ойлгосон мэдлэгээ илтгэх, бичих ур чадварыг эзэмшинэ.
Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар:
Өөрийн мэргэжлийн асуудалд хандах хандлага, мэргэжлийн ёс зүйг чандлан баримтлах, хариуцлагатай байх чадварыг эзэмшинэ.
Багаар ажиллах чадвар:
Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах чадварыг эзэмшинэ.
Хөргөлт, халаалт, агааржуулалтын засвар, угсралт, ашиглалтын компаниуд, Хүнсний төрөл бүрийн үйлдвэрүүд