• Сургууль

    Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Менежмент

    Хөтөлбөрийн индекс - 041303

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Уул уурхайн менежмент,Эрчим хүчний менежмент

Салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, бизнесийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  • Орчин үеийн уул уурхай,эрчим хүчний технологи, мэдээллийг ашиглах, өгөгдөл боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлч ажиллагааг тасралтгүй бие даан хөгжүүлэх чадварыг эзэмшүүлэх
  • Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлд шинэ санаа, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, өртөг зардал тооцох, зардал бууруулах, үр өгөөжийг өсгөх арга зам, боломж эрэлхийлэх, төлөвлөж хэрэгжүүлэх чадвар эзэмших
  • Уул уурхайн, эрчим хүчний төсөл боловсруулахад эдийн засаг үр ашгийн тооцоо хийх, мөнгөний урсгал тооцож, хувилбар үнэлэх, мэдрэмжийн шинжилгээ хийж төсөл хэрэгжих зохистой мужийг тогтоох, төслийн багийг удирдан зохион байгуулах ур чадвар эзэмших
  • Уул уурхайн, эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, шинжилгээ, судалгаа хийх, санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэлт дүгнэлт гаргах, хэтийн таамаглал гаргах эрх зүй, онол, практикын мэдлэг эзэмших.

  • Шинжлэх ухааны хөгжлийн хандлагыг шинжлэн судлах
  • Удирдлагын түвшинд сэтгэн бодох
  • Өрсөлдөгчийг тодорхойлох тандах, чадавхийг бий болгох
  • Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх
  • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар
  • Шийдэл гаргах, таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа хийх чадвар
  • Анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах

  • Эрчим хүчний салбарын борлуулалтын менежер,эдийн засагч, судалгаа-хөгжлийн менежер, бодлогын менежер,
  • Эрчим хүчний аюулгүй ажиллагааны мэргэжилтэн, хяналт шинжилгээний мэргэжилтэн, хүний нөөцийн албаны мэргэжилтэн,
  • Үйлдвэрийн санхүүгийн шинжээч, стратеги төлөвлөлтийн албаны менежер, төлбөр тооцооны мэргэжилтэн, материалын нөөц хангалт, төлөвлөлтийн менежер,
  • Санхүү хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, зах зээл судлалын менежер, зардал, өртөг хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцооллын мэргэжилтэн,
  • Эрчим хүчний бие даасан судалгааны төвүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, судлаач
  • Уул уурхайн эдийн засагч, зах зээлийн судлаач, эрсдэлийн шинжээч, судлаач
  • Уурхайн санхүүгийн төлөвлөгч менежер, хүний нөөцийн менежер
  • Мэргэжлийн чиглэлээр хянан шалгагч, улсын байцаагч, судлаач
  • Байгаль орчны мэргэжилтэн, нөхөн сэргээлтийн менежер
Хөтөлбөрийн видео танилцуулга