• Сургууль

    Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Уурхайн машин тоног төхөөрөмж

    Хөтөлбөрийн индекс - 072901

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уурхайн машин тоног төхөөрөмж

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2016

Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох,боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зорхион байгуулалт, ашиглалтзасвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дикзайныг өөрчлөх шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

  1. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын үйлчилгээ, судалгаа шинжилгээний механизмыг бүрдүүлэх.
  2. Тус салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх.
  3. Хөтөлбөрийн сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, хөтөлбөрийн сургалт олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэн, мэдлэгт тулгуурласан эрдэм шинжилгээ, зохион бүтээх тохиромжтой орчин бий болгох.
  4. Хөтөлбөрийн сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зүйг боловсруулан ил болон далд уул уурхайн ашиглалт, засвар үйлчилгээ, засварын технологи, оношлогоо зэргийг цогц байдлаар эзэмшсэн олон улсын түвшинд хүрсэн мэргэжилтэн бэлтгэх

  • Металлыг хайлах, цутгах, цувих технологийн хичээлүүдийн даалгаврыг гүйцэтгэснээр оюутнууд нь шинжлэн судлах, асуудал шийдэх, турших, системтэйгээр бодох зэрэг олон чадварыг практик дадалтай хамт эзэмших болно.

  • Уурхайн машин тоног төхөөрөмжийн оновчтой сонголт
  • Уурхайн машины ажлын хэсгийн оновчтой хийц
  • Уурхайн тээврийн машин комплексийн оновчтой сонголт, ажлын болон ашиглалтын горимын судалгаа Уурхайн машины түргэн элэгдэх эд ангийн хийц, эдэлгээний хугацааны оновчлол
  • Уурхайн машины найдвартай ажиллагаа
  • Уурхайн машины ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ
  • Уурхайн машины чанарын үнэлгээ
  • Уурхайн ложистик
  • Уурхайн машины оношилгоо
  • Уурхайн машины эргономик
  • Уурхайн машины
  • Засварын ажлын төлөвлөлт, менежмент
  • Уул, уурхайн машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
Хөтөлбөрийн видео танилцуулга