Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
Хүнс үйлдвэрлэлийн технологи
Хөтөлбөрийн индекс - 072104
4
123
Хүнс үйлдвэрлэлийн технологи
1994
Хүнсний аж үйлдвэрийн бүхий л салбарт хөрвөн ажиллах чадвартай инженер технологич, баялаг бүтээгч бэлтгэнэ.
Хүнсний аж үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх технологийн цогц мэдлэгтэй, хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, чанарын хяналт, стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг, бүтээгдэхүүн хөгжүүлж инноваци нэвтрүүлдэг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, манлайлагч инженер болсон байна.
Ургамал, амьтны гаралтай түүхий эдийг боловсруулж төрөл бүрийн хүнс үйлдвэрлэх технологийн онол-практикийн цогц мэдлэгтэй, чанарыг шинжлэх, хянах, технологийн туршилт, судалгаа гүйцэтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн суурь англи хэлтэй мэргэжилтэн болно.
- Хүнсний үйлдвэрт мастер, инженер технологич, чанарын менежер, шинжээч, бүтээгдэхүүн хөгжүүлэгч
- Хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвд шинжээч, судлаач
- Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн, байцаагч
- Их, дээд сургууль, МСҮТ-д багш, судлаач
- Хүнсний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, удирдлага