• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Хот ба бүс нутгийн төлөвлөлт

    Хөтөлбөрийн индекс - 073107

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Хот ба бүс нутгийн төлөвлөлт

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2024

  • Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн огноо

    2024 оны 5 сар (дотоод)

Хот төлөвлөлтийн талаар үндсэн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн ур чадвар бүхий бүтээлч мэргэжилтэн бэлтгэх

ЗОРИЛТ А: Байгалийн ба нийгмийн ухаан, төлөвлөлтийн суурь ухагдахуунаар дамжуулан хот ба бүс нутгийн төлөвлөлтийн үндсэн суурь мэдлэг, чадвартайгаа батлан харуулах

ЗОРИЛТ Б: Хотын дизайн болон төлөвлөлт гүйцэтгэхдээ түүний зорилго ба утга, төлөвлөлтийн онол ба хууль дүрэм, хүн амын шилжин суурьшилт, хугацаанаас хамаарсан динамик, ирээдүйн төлөв, даяаршсан болон орон нутгийн хамаарлын талаарх цогц мэдлэгт суралцаж төслөөр дамжуулан хэрэгжүүлэх

ЗОРИЛТ В:  Эх үүсвэрүүдийн мэдээллийг шинжлэн дүгнэж судалгаа гүйцэтгэх, бичгийн болон аман харилцаанд суралцах, олон талт судалгааны арга зүй ашиглах, ажил ба цаг төлөвлөлт болон багаар ажиллах, манлайлах ур чадваруудыг өөртөө бий болгох

ЗОРИЛТ Г: Мэргэжлийн ёс зүй ба хариуцлагад суралцах, нийгмийн эрх тэгш болон олон талт байдлыг харгалзан үзэх, тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчны чанарт чухалчлан анхаарах, бүтээгдсэн орчин дахь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талт мэдлэг, чадварт суралцсан байх

А.1 Математик, физик, нийгэм судлал болон бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, хот төлөвлөлтийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх
А.2 Нийгэм, засаглал, эдийн засаг, соёл, урлаг, инженерийн болон байгалийн ухаан, газар зүй, архитектур, хот төлөвлөлтийн тухай Өрнө, Дорнын онолуудыг судалж, харьцуулан шинжилж, дүгнэж, агуулга, ойлголт, ухагдахуунуудыг төсөл, төлөвлөлтийн цогц үйл ажиллагаанд хэрэглэх, нэвтрүүлж турших
А.3 Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн суурь мэдлэг, орчин үеийн зураг төсөл гүйцэтгэх программ хангамж, хэрэгслүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэх
В.1 Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн аливаа асуудлыг таних, тодорхойлох, шинжлэх, шийдвэрлэх
В.2 Хэмжилт хийх, судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх, даалгавар өгөгдөл боловсруулах; судалгааны үр дүнг төлөвлөлтөд хэрэглэх
В.3 Системтэй сэтгэн бодох үйл ажиллагааг хот ба бүс нутгийн төлөвлөлттэй холбоотой бүхий л асуудлуудыг шийдвэрлэх, зураг төсөл боловсруулахад хэрэглэх
В.4 Мэргэжлийн бүтээлч ба шүүмжлэлт сэтгэлгээ, насан туршдаа суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэх, үлгэрлэн харуулах
В.5 Хот төлөвлөлтийн шийдлийн нийгэм, соёл, орон зай, хүрээлэн буй орчин, эдийн засгийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх
С.1 Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн концепци, зураг төсөлд багийн гишүүн эсвэл төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажиллах
С.2 Ярианы болон бичгийн харилцаа, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх, хот төлөвлөлтийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгох, ашиглах
С.3 Зураг төсөл, техникийн төвшинд англи хэлээр харилцах чадвараа харуулах
D.1 Хүмүүнлэг, иргэний, тогтвортой нийгмийн суурь тогтолцоо бүрдүүлэх, дэмжих хот, суурин газрын төлөвлөлт боловсруулах үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс үнэнч, шударга, нийтийн үнэт зүйлсийг сахиж оролцох, холбогдох хууль, журам, дүрмүүдэд заасан ёс зүй, хариуцлагын хэм хэмжээг судалгаа, төлөвлөлт, хяналт, үнэлгээний бүх шатанд баримтлан хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын аль нэг эрх ашигт хувийн болон мэргэжлийн үүднээс явцуу үйлчлэхгүй байх үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах
D.2 Төлөвлөлтийн оролцоотой хүмүүсийн амьдрах, ажиллах, зугаацах, суралцах орчин дахь хувь хүн болон нийгмийн эрүүл мэндийг хангахаар хот төлөвлөлтийн систем, зураглал, санаа идей, концепци, төлөвлөлтийн үе шатуудыг гүйцэтгэх
D.3 Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах идей санаа, концепцийн шийдлийг нийгэм, бизнесийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн харилцааны ур чадвараа хэрэглэх

- Хот ба аймаг, дүүргийн ерөнхий архитектор, төлөвлөгч
- Барилга хот байгуулалтын холбогдох хэлтэсүүд
- Судалгааны байгууллага 
- Нийслэлийн зураг төсөл судалгааны Институт, 
- Нийслэлийн хот төлөвлөлт хөгжлийн газар, 
- БХТ-ийн Хот байгуулалт судалгааны институт
- Хот төлөвлөлтийн зураг төсөл гүйцэтгэдэг хувийн компаниуд
- Бусад зураг төслийн компанид Хотын дизайнераар ажиллах 
- Хот, суурингийн дэд бүтцийн үйлчилгээний байгууллагууд