• Сургууль

    Эрчим хүчний сургууль

  • Хөтөлбөр

    Цахилгаан электроник

    Хөтөлбөрийн индекс - 078813

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Цахилгаан электроник

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2024

“Цахилгаан электроник” хөтөлбөр нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улс, өөрийн улсын дээд боловсролын стандарт жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр байх бөгөөд аж үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, эрчим хүч, цахилгаан инженерчлэлийн салбарт эрчим хүчний электроник ба цахилгааны чиглэлээр ажиллах, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, гадаад хэлтэй, ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, хурдацтай шинэчлэгдэж байгаа орчин үеийн эрчим хүчний салбар дахь электроник, мэдээлэл технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах чадамж бүхий хүний нөөц болсон байна.

Зорилт 1: Цахилгаан электроникийн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь  инженерийн үндсэн суурь болон математик, байгалийн ухааны мэдлэг, чадварыг эзэмшсэн байх ба эрчим хүчний салбарт шинээр нэвтэрч буй технологийн физик үндэслэлийг ойлгодог болсон байна.
Зорилт 2: Цахилгаан электроникийн инженерийн шинэ технологийн асуудлыг бие даан судалж, тооцоо хийх, турших, асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах  мэргэжлийн ур чадварыг бүрэн эзэмшсэн байна. 
Зорилт 3: Төгсөгчид бүтээлч сэтгэлгээ, төлөвлөлт, хамтын ажиллагаа, гадаад харилцаа зэрэгт мэргэжлийнхээ хүрээнд манлайлагч болсон байна
Зорилт 4: Төгсөгчид насан туршдаа суралцах, олон улсын инженерчлэлийн ололт амжилтыг сонирхон судлах, мэргэжлээрээ тасралтгүй хөгжих дадал эзэмшсэн байна. 

А. Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг
А.1 Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг
А.2 Салбар чиглэлийн суурь мэдлэг
А.3 Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг, арга, хэрэгслүүд
В. Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага
В.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
В.2 Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар
В.3 Системтэйгээр сэтгэх чадвар
В.4 Хувь хүний чадвар ба хандлага төлөвшил
В.5 Мэргэжлийн чадвар ба хандлага төлөвшил
С. Багаар ажиллах болон  харилцааны чадвар
С.1 Багаар ажиллах чадвар
С.2 Харилцааны чадвар
С.3 Гадаад хэлээр харилцах чадвар
D. Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх хэрэглэх чадвар
D.1 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
D.2 Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр  нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
D.3 Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар
D.4 Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар
D.5 Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар
D.6 Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар

Цахилгаан станцууд, дамжуулах, түгээх компаниудад хяналт удирдлага,хөгжүүлэлтийн цахилгаан электроникийн инженер;  
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн хүчний электроник, хувиргах техникийн тоноглол тохируулгын цахилгаан электроникийн инженер. Үйлдвэрлэлийн электрон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, төрөл бүрийн мэдрүүрийн төхөөрөмжийн инженер;  
Эрчим хүчний барилга байгууламжийн дохиолол хамгаалалтыг зохион бүтээх, дизайн хийх зураг төслийн инженер; 
Эрчим хүчний мэдээллийн систем өгөгдлийн шинжилгээ, IoT- д суурилсан программчлалын инженер.

Хөтөлбөрийн видео танилцуулга