• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Нийтийн удирдлага

    Хөтөлбөрийн индекс - 041305

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    121

  • Мэргэжил

    Нийтийн удирдлага

Төрийн болон орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх.

  1. Монгол орны нийгэм-эдийн засаг, улс төр, соёлын хөгжлийн төлөө иргэндээ ээлтэй нийтийн удирдлагыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  2. Иргэдэд ойр, уян хатан нийтийн алба, ажил, үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн мэдлэг, дадал, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэнэ.
  3. Шинжлэх ухааны өргөн мэдлэг, танин мэдэхүй, практик үйл ажиллагааг ажил, амьдралдаа бүтээлчээр хэрэглэх, түүгээрээ бусдаас ялгарах чадвартай, ёс зүйтэй бие хүнийг нийгэмд бэлтгэнэ.

1.2 Нийтийн удирдлагын цөм суурь мэдлэг;

1.3 Нийтийн алба, ажил, үйлчилгээний ахисан түвшний суурь мэдлэг, арга, хэрэгсэлүүд;

1.4 Нийтийн алба, ажил, үйлчилгээний талаарх шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар

2.1 Шинжлэн судалж, асуудал шийдвэрлэх чадвар;

2.2 Турших, мэдлэг бүтээх чадвар;

2.3 Системтэйгээр бодох чадвар;

2.4 Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар;

2.5 Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар;

2.6 Төлөвлөх чадвар;

2.7 Хэрэгжүүлэх чадвар;

3.1 Багаар ажиллах чадвар;

3.2 Харилцааны ур чадвар;

3.3 Гадаад хэлээр харилцах чадвар;

3.4 Зохион байгуулах чадвар

Төв, орон нутгийн захиргааны байгууллага, ТББ, ОУ-ын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал

Хөтөлбөрийн видео танилцуулга