• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Олон нийттэй харилцах ажил

    Хөтөлбөрийн индекс - 041402

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    124

  • Мэргэжил

    Олон нийттэй харилцах ажил

“Коммуникацид суурилсан үйлдвэрлэл-үйлчилгээний салбарт ажиллах, бүтээлч, санаачлагч, олон талт харилцааны ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх”-д чиглэгдэнэ.

  1. Олон нийтийн харилцааны орчин үеийн онол, үзэл баримтлал, арга технологийг эзэмшсэн хөрвөх, өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй бие хүнийг төлөвшүүлэх
  2. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, зөв ухуулан сурталчлах, гадаад, дотоод коммуникацийг сайжруулах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх
  3. Олон нийт, зорилтот бүлэг руу чиглэсэн эерэг, үр дүнтэй харилцааг бий болгох, чиглүүлэх, удирдан зохион байгуулах болонсудалгаа шинжилгээ хийх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх
  4. Нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөр, эвентүүдийг санаачлах, зохион байгуулах, удирдах зэрэг олон талт чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэнг бэлтгэх

Мэргэжилтний эзэмших мэдлэг: 

  • Олон нийтийн харилцааны онол, үзэл баримтлал, сэтгэлгээний түүх
  • Олон нийтийн мэдээллийн болон сэтгүүл зүйн онол, практик
  • Олон нийтийн харилцааны санаа бодол, сэтгэл зүй
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, улс төр, бизнесийн олон нийтийн харилцаа
  • Олон нийтийн харилцааны технологи
  • Олон нийтийн харилцааны маркетинг, менежмент
  • Олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээ
  • Олон нийтийн харилцааны ёс зүй

Мэргэжилтний эзэмших ур чадвар:

  • Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг томьёолох
  • Тактикийн болон стратегийн төлөвлөгөө боловсруулах
  • Байгууллагын нэр хүндийг өсгөх, эерэг дүр төрхийг бүрдүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах
  • Олон нийт, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч, хувьцаа эзэмшигч, өрсөлдөгч болон удирдлага, хамт олон руу чиглэсэн үр дүнтэй харилцааг бий болгох
  • Удирдлагын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Тусгай арга хэмжээ буюу эвент, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулах, удирдах, хянах, үнэлэх зэрэг олон талт ур чадварыг эзэмшинэ.

МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛЛАХ САЛБАР, БАЙГУУЛЛАГА: 

  • Төрийн байгууллага (Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Яам, Засгийн газрын агентлаг, Бүх шатны ЗДТГ, ИТХ, Шинжлэх ухаан, Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлаг, Хууль сахиулах байгууллага гэх мэт) 
  • Төрийн бус байгууллага (Мэргэжлийн холбоод, Нийгэмлэг, Сан, Иргэний нийгмийн байгууллага, PR агентлаг, Сургалт, судалгааны төв гэх мэт)       
  • Олон улсын байгууллага (Олон улсын тусламжийн байгууллага, Олон улсын улс төрийн байгууллага, Олон улсын эдийн засгийн байгууллага, Олон улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага гэх мэт)     
  • Бизнесийн байгууллага (Компани, Нөхөрлөл, Групп, Холдинг, Концерн, Корпораци, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт)               
  • Хэвлэл, мэдээллийн байгууллага (Телевиз, Радио, Сайт, Сонин, Сэтгүүлийн редакц гэх мэт)     
  • Улс төрийн байгууллага (Улс төрийн нам, Улс төрийн намын дэргэдэх байгууллага, Сонгуулийн штаб, Улс төрчийн зөвлөх, менежер, имижмейкер, спиндоктор гэх мэт)     
  • Шашны байгууллага                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Хөтөлбөрийн видео танилцуулга