• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Үйлдвэрлэлийн менежмент

    Хөтөлбөрийн индекс - 041302

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Үйлдвэрлэлийн менежмент

“Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн зорилго аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний процесс, түүний нөөцийн хангалт, болон бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах, тогтвортой сайжруулах ур чадвар бүхий үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт 1. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь үйл ажиллагааны менежментийн бүтээмж, чанар, нөөцийн удирдлага, шийдвэр гаргалт, бараа материалын худалдан авалт, нийлүүлэлтийн талаарх орчин үеийн онол, арга зүйн цогц мэдлэг олгох;

Зорилт 2. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, онолын мэдлэгийг практикт ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээнд өөрчлөлт, шинэчлэлтийг бүтээлчээр хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх дадал, чадвар эзэмшүүлэх;

Зорилт 3. Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх мэргэжлийн ур чадвар болон шинэ зүйлд дасан зохицох чадвар, харилцааны чадвар, маргаан сөргөлдөөнийг намжаах чадвар, стрессийн хүчин зүйлд өөрийгөө удирдах чадвар гэсэн зөөлөн ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтэн сургаж бэлтгэх;

Зорилт 4. Олон улсын дижиталчлал, технологи, нийгмийн инновацын өөрчлөлтийг мэдэрч, өөрийн улс орны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт оновчтой ашиглах мэдлэг туршлагатай, техник, технологийн энтрепренер мэргэжилтэн бэлтгэх;

Зорилт 5. Мэргэжлийн болон нийгэм, соёлын ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлэх;

Олгох мэдлэг - Дээд боловсролын ерөнхий суурь мэдлэг - Эдийн засгийн суурь мэдлэг - Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн мэдлэг, ур чадвар - Тоон болон статистик шинжилгээний арга зүйн мэдлэг - Бизнесийн судалгаа, шинжилгээний арга зүйн мэдлэг - Үйлдвэрлэлийн технологийн мэдлэг ур чадвар - Бүтээгдэхүүн ба технологи хөгжүүлэлт - Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент - Технологи инновац, стратегийн мэдлэг Эзэмших ур чадвар - Нөхцөл байдал, асуудлуудад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх ур чадвар - Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвар - Багаар ажиллах, дасан зохицох чадвар - Оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хянах, сайжруулах - Манлайлах - Харилцааны ур чадвар - Үйлдвэрлэл, үйл ажиллагаа, процессын удирдлага - Бизнес, эдийн засгийн шинжилгээ хийх ур чадвар - Бараа материалын нөөцийн удирдлага

Үйл ажиллагаа хариуцсан менежер Үйлдвэрлэлийн менежер Дотоод зохион байгуулалтын менежер Агуулах, хангамжийн менежер Чанар, бүтээмжийн менежер Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгч Эдийн засагч, худалдан авалтын менежер.