• Сургууль

    Геологи, уул уурхайн сургууль

  • Хөтөлбөр

    Өрөмдлөгийн инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 072405

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    129

  • Мэргэжил

    Өрөмдлөгийн инженер

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1979

Ашигт малтмалын хайгуулын болон төслийн ажлын төлөвлөлтийн дагуу өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэх ба ашигт малтмалын орд газрын хайгуул, эрэл, үнэлгээ, ашиглалтын хайгуул хийх өрөмдлөгийн хөтөлбөр, цооног төлөвлөлтийг зохиох, өрөмдлөгийн үед технологийн горимд хяналт тавих, өрөмдлөгийн ажлыг удирдан зохион байгуулах, өрөмдлөгийн төсөл, судалгааны үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийж, техник технологийн инженерийн тооцоо сонголт хийх, өрөмдлөгийн нөхцлийн үнэлгээ, төрөлжүүлэлтийг хийх чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх юм

  1. Өргөн хүрээний техник мэдлэг сэтгэлгээ
  2. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал чиг хандлага
  3. Багаар харилцах ур чадвар ба харилцаа
  4. Өрөмдлөгийн аль ч төрлөөр хөрвөн ажиллах чадвартай

1.1 Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг

1.2 Инженерийн цөм суурь мэдлэг

1.3 Ахисан түвшний инженерийн суурь мэдлэг, аргууд, хэрэгсэлүүд

2.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар

2.2 Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар

2.3 Системтэйгээр бодох чадвар

2.4 Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар

2.5 Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар

3.1 Багаар ажиллах чадвар

3.2 Харилцааны ур чадвар

3.3 Гадаад хэлээр харилцах чадвар

4.1 Инженерийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар

4.2 Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар

4.3 Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар 4.4 Төлөвлөх чадвар

4.5 Хэрэгжүүлэх чадвар

4.6 Үйл ажиллагаанд оруулах чадвар

УУХҮЯ, АМГТГ зэрэг төрийн хэвшлийн байгууллагууд, Их сургуулиуд, газрын тос, геологи хайгуулын өрөмдлөгийн компаниуд

Хөтөлбөрийн видео танилцуулга