Геологи, уул уурхайн сургууль
Газрын тосны инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 072406
4
130
Газрын тосны инженер
1992
Инженер-техникийн суурь мэдлэгтэй, газрын тосны салбарын техникийн ашиглалт, технологийн үйл ажиллагаанд биечлэн оролцох, зохицуулан ажиллах чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд мэргэжлийн чиглэлээр зохих хувь нэмрийг оруулдаг, нийгэмд зөв амьдарч, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг, хүмүүстэй үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажилладаг, мэдлэг, боловсрол, чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, бүтээлчээр сэтгэж ажилладаг, байнга суралцагч хувь хүнийг бакалаврын түвшинд бэлтгэх зорилготой болно.
Математикийн болон байгалийн ухаан, гадаад хэл, инженер, технологийн мэдлэг олгох, хувь хүний хандлага, төлөвшил, байнга суралцах чадвар, ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар, багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвартай байх, гадаад хэлээр харилцах чадвар, инженерийн шийдэл гаргах, төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг чадваруудыг эзэмшүүлэх Газрын тосны өрөмдлөг, олборлолт, дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн инженер, техник технологийн хэсэгт ажиллах, газрын тос боловсруулах үйлдвэрийн тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд инженерийн шийдэл, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн зорилтот төсөлд инженер, техник, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилттой.
1.1.Математик , шинжлэх ухаан, инженерийн үндсэн суурь мэдлэгийг хэрэглэх (A1)
1.2.Өгөгдлийг хөврүүлэх, дүн шинжилгээ хийх болон туршилт хийх, туршилтын загвар гаргах, гүйцэтгэх (A2)
1.3.Инженерийн дадлага ажилд шаардлагатай техник, ур чадвар, орчин үеийн инженерийн багаж хэрэгслийг ашиглах чадвар (A3)
2.1. Инженерийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томьёолох, шийдвэрлэх (B1)
2.2.Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эсвэл системийг загварчлах (B2)
3.1. Гадаад хэлээр харилцах чадвар (C1)
3.2. Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах чадвартай байх (C2)
4.1. Инженерийн шийдлийн глобал, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөхийг ойлгох өргөн хүрээний мэдлэг боловсролтой байх (D1)
4.2. Орчин үеийн асуудлын тухай мэдлэг(D2)
5.1. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарлах (E1)
5.2. Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгож суралцах чадвар (E2)
Төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, газрын тосны өрөмдлөг, олборлолт, хангамжийн байгууллагаг, зомпаниуд, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Дорно говь аймаг дахь ГТБҮ