• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Металлурги, металлын технологи

    Хөтөлбөрийн индекс - 071502

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Металлурги, металлын технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2016

Суурь шинжлэх ухаан болон бүх төрлийн металлыг гарган авах арга, материалын шинж чанар, бүтэц, боловсруулах технологиудын ерөнхий мэдлэгтэй, бие даах болон багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай, гадаад дотоодын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах ур чадвар эзэмшсэн, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийг зохиох, сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ материал бий болгох дадлага туршлагатай чадварлаг мэргэжилтэн бэлтгэх

  1. Математик болон байгалийн шинжлэх ухааныг инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах, хичээлүүдийн уялдаа холбоог илүү практик шийдэлтэйгээр олгох
  2. Материалын шинж чанар, бүтэц ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, хар болон өнгөт, үнэт, газрын ховор металыг гарган авах, цэвэршүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болон технологийг сонгох, системтэйгээр сэтгэн бодох, мэдлэг бүтээх чадвар олгох
  3. Металлурги болон метал боловсруулалтын салбарт шинжлэх ухааны болон техникийн хувь нэмэр оруулхуйцаар хөдөлмөрлөх, аль ч салбарын хүмүүстэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох, харилцааны чадвар олгох.
  4. Металлурги болон метал боловсруулалтын салбар, олон нийтийн байгууллагад тодорхой байр суурь эзэлдэг байх бөгөөд хувь нэмрээ оруулах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийг зохиох, сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ материал бий болгох, зохион бүтээх аргачлалыг онол практикт хослуулах чадвар олгох.

  1. Металлурги, металл боловсруулах технологи, материалын шинжлэх ухааны уламжлалт болон орчин үеийн аргуудыг бүрэн эзэмшсэн, гүнзгий мэдлэг, ур чадвартайгаа батлан харуулах
  2. Мэргэжлийн ур чадвар, хандлага бүрэн дүүрэн эзэмших, батлан харуулах, хэрэглэх
  3. Мэдлэг, ур чадвараа бусдад зааж сургах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах
  4. Салбарын болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, технологи бий болгох, хэрэглэх

Уул уурхай, аж үйлдвэрийн салбар

Хөтөлбөрийн видео танилцуулга