• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Үйлдвэрлэлийн автоматжуулалт

    Хөтөлбөрийн индекс - 071402

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    138

  • Мэргэжил

    Үйлдвэрлэлийн автоматжуулалт

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2014

Мехатроник инженерийн үндсэн мэдлэгтэй, бие даах, багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай, гадаад дотоодын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах ур чадвартай, дадлага туршлагатай мехатроникийн бакалавр инженерийг зохион бүтээх төсөлд тулгуурлан бэлтгэхэд оршино.

1-р зорилтын хүрээнд: Техникийн онолын мэдлэг

1.1. Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг

1.2. Инженерийн суурь мэдлэг

1.3. Мехатроник мэргэжлийн мэдлэг

2-р зорилтын хүрээнд: Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, онцлог шинж чанар

1.4. Инженерийн тайлбар, асуудал шийдэх

1.5. Туршилт, мэдлэг нээх

1.6. Системчилсэн ойлголт

1.7. Хувь хүний чадвар, онцлог чанар

1.8. Мэргэжлийн ур чадвар, онцлог шинжүүд

3-р зорилтын хүрээнд: Хүнтэй харьцах, багаар ажиллах, харилцан мэдээлэл солилцох чадвар

1.9. Багаар ажиллах

1.10. Харилцан мэдээлэл солилцох

1.11. Мэдээлэл солилцох гадаад хэлнүүд

4-р зорилтын хүрээнд: Аж ахуйн газар болон олон нийтийн орчинд тухайн нэг системийг санаачлах, зохион бүтээх, биетээр хийх, ажилуулах

4.1. Гадаад болон олон нийтийн орчин

1.12. Үйлдвэр, бизнесийн орчин

1.13. Сэтгэх, санаачилах

1.14. Зохион бүтээх

1.15. Биетээр хийж хэрэгжүүлэх

1.16. Ажиллуулах, сайжруулах

Математик, физик болон бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмших, инженерийн технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд оновчтой сонгох, хэрэглэх Онолын механик, материалын эсэргүүцэл, цахилгаан хэлхээний онол, электроник, програмчлал, аналог ба тоон электроник зэрэг инженерийн онолын суурь мэдлэг эзэмших, оновчтой сонгох, хэрэглэх Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, хэрэгслүүдийг эзэмших, оновчтой сонгох, хэрэглэх Аливаа инженер технологийн чиглэлийн асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх Хэмжлэгийн тоног төхөөрөмж, хэрэгсэлүүдийг ашиглах, утасгүй холболтын тоног төхөөрөмжүүдэд хэмжилт туршилт явуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах Системтэйгээр сэтгэн бодох үйл ажиллагааг хэрэглэх Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувийн ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах Мэргэжлийн ѐс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах Аливаа зүйлийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшсөн байх Багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг ашиглах, техникийн чиглэлийн зохиол бүтээлийг оновчтой сонгон хэрэглэх Мэргэжлийн түвшинд Англи хэл ашиглах Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөөллийг ойлгон, түүнд дүн шинжилгээ хийх Байгууллага болон нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг зохион бүтээх

Үйлдвэрлэл, үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж болон CAD,CAE,CAM систем зохион бүтээх ур чадварыг бий болгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд ямар нэгэн автомат машин, төхөөрөмж шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж чадах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга