• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Барилга замын машин төхөөрөмж

    Хөтөлбөрийн индекс - 073211

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Барилга замын машин төхөөрөмж

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1980

Механик инженерийн үндсэн мэдлэгтэй, машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, түүний засвар үйлчилгээ, технологийг эзэмшсэн, бие дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой олон улсын жишигт хүрсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох, Механик инженерийн үндсэн мэдлэг олгох, Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим, засвар үйлчилгээ, оношлох, тохируулах, зохион бүтээх чадвар олгох, Бие даан суралцах шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хариуцлагатай хандлага зөв хүн болгон төлөвшүүлэх, Үйлдвэрийн системийг судлан эдийн засгийн хувьд оновчтой шийдвэр гаргах, салбарын зах зээлийг судлан бизнес эрхлэх, өөрсдийн шинэ бүтээгдэхүүний санаагаа шинжлэх ухааны аргуудыг ашиглан хэрэгжүүлэх

Математик, физик болон бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмших, инженерийн технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд оновчтой сонгох, хэрэглэх Онолын механик, материалын эсэргүүцэл, машин механизмын онол, машины эд анги, хий шингэний хөтлүүр, техникийн материал судлал, дулаан техник, термодинамик, машин үйлдвэрлэлийн зураг зүй, техникийн хэмжил зүй, метал боловсруулах технологи, ба цахилгаан техник зэрэг инженерийн онолын суурь мэдлэг эзэмших, оновчтой сонгох, хэрэглэх Барилга замын машин, төхөөрөмжүүдийн ашиглалтын ахисан түвшний суурь мэдлэг, завсар үйлчилгээ, зохион бүтээлт зэрэг ажлуудыг эзэмших, оновчтой сонгох, хэрэглэх Аливаа инженер технологийн чиглэлийн асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх Барилгын үйлдвэрлэлд /гадас шон зоох, барилгын түүхий эдийг олзворлох, бутлах, нунтаглах, шигших, ангилан ялгах, холих, зуурах/, зам байгуулалтын үйлдвэрлэлд /замын ул суурь, газар шорооны ажлууд, замын үе давхаргууд, хучилтын, усыг зайлуулах далан суваг байгуулах/, өргөн тээвэрлэх, ачиж буулгах ажилд /төрөл бүрийн кранууд, өргөгчүүд, зөөгүүрүүд, ачигчууд/ хэрэглэгдэх машин төхөөрөмжүүдэд завсар үйлчилгээ ба зохион бүтээлт хийх, тэдгээрт дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах Системтэйгээр сэтгэн бодох үйл ажиллагааг хэрэглэх Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувийн ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах Мэргэжлийн ѐс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах Аливаа зүйлийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах хандлага төлөвшсөн байх Багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг ашиглах, техникийн чиглэлийн зохион бүтээлийг оновчтой сонгон хэрэглэх Мэргэжлийн түвшинд Англи хэл ашиглах Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөөллийг ойлгон, түүнд дүн шинжилгээ хийх Байгууллага болон нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг зохион бүтээх

Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэл болох барилга ба зам байгуулалтын үйлдвэрлэл, өргөх тээвэрлэх, ачиж буулгах, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын болон засварын инженер, техникийн ажилтан, зохион байгуулагчаар ажиллах боломжтой юм

Хөтөлбөрийн видео танилцуулга