• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Механик инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071501

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    131

  • Мэргэжил

    Механик инженерчлэл

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2018

Энэ хөтөлбөрийн зорилго нь механик систем буюу техник, технологийн ашиглалт, зохион бүтээлт, түүний хөгжүүлэлт, хяналт зэргийг хариуцан ажиллах инженерчлэл, онолын мэдлэгийн дадлага туршлагатай хүн - байгаль - технологийн тогтвортой хөгжлийн харилцааг оновчтой зохицуулах чадвартай, баг хамт олноор ажиллах, гадаад дотоодын байгууллагад мэргэжлийн чиглэлээрээ ажиллах ур чадвартай, шинийг эрэлхийлэгч, олон улсын түвшинд хүрэх мэргэжилтэн бэлтгэх.

  1. Бие даан байнга суралцах хөгжих чадвартай, инженерийн өндөр ёс зүй бүхий мэргэжилтэн бэлтгэх
  2. Байгаль, нийгэм-хүмүүнлэгийн суурь ухааны мэдлэгтэй. Механик болон электроник багаж төхөөрөмжийг төслөх, зохион бүтээх, технологийг үйл ажиллагааг оновчтой удирдах чадварыг хөгжүүлэх.
  3. Инженерийн бүхий салбарт асуудлыг тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээтэй, програм хангамж ашиглан судалгаа шинжилгээг төгс хийх, хөгжүүлэх чадварыг эзэмшүүлэх
  4. Мэдлэг чадвараа хүн-нийгэм хүрээлэн байгаа орчны төлөө, бизнес болон инновацийн мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх.

Зорилт 1-ийн хүрээнд:

  • ЭЕРЭГ ХАНДЛАГА, СЭТГЭЛГЭЭ, ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ ЧАДВАР: Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах санаачлага, хүсэл эрмэлзэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч сэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар; Насан туршдаа суралцах чадвар; Цаг болон нөөцийг удирдах чадвар;
  • ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЧАДВАР: Ёс зүйн хэм хэмжээг мэдэх, нийгмийн хариуцлагатай байх; Мэргэжлийн ёс зүйтэй, санаачлагатай, алсын хараатай, тэмүүлэлтэй байх; Инженерийн салбарын цаг үетэй хөл нийлүүлэх; - БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР: Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах;
  • ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР: Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар; Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл ашиглах чадвар, харилцааны стратеги, эрсдэл хүлээх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвар; Гадаад хэлээр харилцах чадвар;

Зорилт 2-ын хүрээнд:

  • МАТЕМАТИКИЙН БОЛОН БАЙГАЛИЙН УХААН, НИЙГМИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ; Инженерийн өдөр тутмын тооцоонд математик тооцоолол хэрэглэх чадвартай болох, туршилт ба онолын уялдааг ойлгох, дүгнэн боловсруулах, практик ажиллагааг хийх;
  • ИНЖЕНЕРИЙН ЦӨМ СУУРЬ МЭДЛЭГ ЭЗЭМШИХ: Техник, технологийн онолын мэдлэгийг эзэмшсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл процесст техник ба технологи хоёрын хоорондын уялдааг холбон ойлгох, тодорхойлох, бүтээн байгуулах ажлыг төслөх, ажлын зургийг гаргах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

Зорилт 3-ын хүрээнд: 

  • ЗАДЛАН ШИНЖЛЭХ БА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ: Асуудлыг таних, томьёолох; Загварчилах; Үнэлгээ ба чанарын анализ хийх; Тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх; Шийдэл ба зөвлөмж гаргах;
  • ТУРШИХ, СУДЛАХ, МЭДЛЭГ БҮТЭЭХ ЧАДВАР: Таамаглал ба томьёолол гаргах; Судалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах; Туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох; хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах; Шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх;
  • СИСТЕМТЭЙ СЭТГЭХ ЧАДВАР: Цогцоор нь сэтгэх; Системд үүсэх нөхцөл байдал, харилцан хамаарал, хоорондын уялдааг олж харах; Дараалал тогтоох ба чухалчлах; системийн хүрээнд оновчтой шийдэл гаргах;
  • МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР: Механик систем, түүний бүтэц, хийц, үйл ажиллагааны технологийг төслөх, шинэчлэн сайжруулах, удирдах; Механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй; Механик инженерийн чиглэлээр техникийн бодлого явуулах чадвартай; Инженерийн програм хангамжыг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвар, дадал;

Зорилт 4-ийн хүрээнд:

  • ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ЦОГЦ ЧАДВАР: Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар; Үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар;

Бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжид ерөнхий механик инженер, зохион бүтээгч инженерээр, их, дээд сургууль, коллеж МСҮТ-д багш, эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаачаар ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга