• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Нийлүүлэлтийн сүлжээ, логистик

    Хөтөлбөрийн индекс - 041308

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Нийлүүлэлтийн сүлжээ, логистик

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2009

Нийлүүлэлтийн сүлжээ, логистик мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, логистик менежмент болон гадаад хэлний МЭДЛЭГтэй, бараа материалын нөөцийн урсгал, түүнтэй уялдан бий болох мэдээлэл болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцичилах, хянах ЧАДВАРтай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх ДАДАЛ ХЭВШИЛтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.

Зорилт 1. Логистикийн менежментийн үндсэн асуудлуудыг практикт хэрэгжүүлэх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Зорилт 2. Асуудлыг бие даан шийдвэрлэх дадал чадвар эзэмшсэн, өндөр ёс суртахуунтай, байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахуйц мэргэжилтэн бэлтгэнэ.

Зорилт 3. Багаар ажиллах чадвартай, Логистик системд дүн шинжилгээ хийх мэдлэг чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Зорилт 4. Логистик төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, шинийг эрэлхийлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.

1.1 Математик, нийгмийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг

1.2 Эдийн засаг, менежментийн цөм суурь мэдлэг

1.3 Логистик менежментийн суурь мэдлэг, аргууд, хэрэгсэлүүд

2.1 Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар

2.2 Логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн эдийн засгийн үндэс тооцоолол

2.3 Системийг үр ашигтайгаар зохион байгуулах чадвар

2.4 Бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, төсөл зохиох чадвар

2.5 Хувь хүний хөгжил, ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлаж байнга суралцах чадвар

3.1 Багаар ажиллах чадвар

3.2 Харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх ур чадвар

3.3 Гадаад хэлээр харилцах чадвар

4.1 Логистик менежментийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар

4.2 Материаллаг урсгалын захиалга хангамж, үйлдвэрлэл, тээвэрлэлт, агуулах борлуулалтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах чадвар

4.3 Бүс нутаг, олон улсын түвшин дэх логистикийн систем ба менежментийн түвшинд сэтгэн бодох чадвар

4.4 Designing /Төлөвлөх чадвар/

4.5 Implementing /Хэрэгжүүлэх чадвар/ 4.6 Operating /Үйл ажиллагаанд оруулах чадвар/

Олон улсын тээвэр зуучлалын компанид удирдах ажилтан, менежер; - Үйлдвэрийн газруудад нөөцийн болон логистик менежер, удирдах ажилтан; - Худалдааны байгууллагуудад худалдан авалт, тээвэр, логистикийн менежер, удирдах ажилтан; - Терминал, агуулах, логистик төвүүдэд агуулахын үйл ажиллагааг удирдах менежер; - Бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн менежер, түгээлтийн менежер; - Барилга, уул уурхай, ХАА зэрэг салбарын байгууллагуудад тээвэр, логистикийн менежер, удирдах ажилтан; - Тээвэр, логистикийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудад удирдах ажилтан, мэргэжилтэн; - Олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд удирдах, зөвлөх, судлаач; - Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багшаар ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга