• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Авионик

    Хөтөлбөрийн индекс - 071605

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Авионик

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2014

Олон улсын нисэхийн сургалтын байгууллагын түвшинд агаарын хөлгийн ашиглалт, техник үйлчилгээ, технологийн онол практикийн мэдлэгийг эзэмшсэн нисэхийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг инженерийг бэлтгэх.

*Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох *Агаарын хөлөг, түүний электрон системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар болон ашиглалтын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах, механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, инженерийн программ хангамжыг ашиглан асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх. Агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын замын хөдөлгөөнийг зохион байгуулах арга технологийн мэдлэг чадвартай, агаарын тээвэрлэлт чиглэлээр техникийн бодлого явуулах, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх *Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох *Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн агаарын тээврийн үйлчилгээг хариуцах, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх, тэдгээрийг шийдвэрлэхэд өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх

  1. Нисэх техникийн сургалтын хэлтсийн инженер
  2. Нисэх үйлдвэр төлөвлөлтийн инженер
  3. Нисэх үйлдвэрлэл хяналтын инженеринг
  4. Нисэхийн найдвартай ажиллагаа хариуцсан инженер
  5. Нисэхийн төлөвлөлт бүртгэлийн инженер
  6. Агаарын хөлгийн агуулах, багаж сэлбэг хариуцсан инженер
  7. Хангамжын инженер
  8. Агаарын хөлгийн техник үйлчилгээ хянөлтын төвийн инженер
  9. Нисэхийн шугамын инженер
  10. Техникч
  11. Агаарын хөлгийн засварын цехийн инженер
Хөтөлбөрийн видео танилцуулга