• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй (Төмөр замын инженерчлэл)

    Хөтөлбөрийн индекс - 071606

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    126

  • Мэргэжил

    Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2021

Олон улсын жишигт хүрсэн төмөр замын зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, түүний засвар, үйлчилгээний технологийг эзэмшсэн төмөр замын тээврийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх.

  1. Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох
  2. Зүтгүүр, вагоны агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах, механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
  3. Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
  4. Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн төмөр замын тээврийн үйлчилгээг хариуцах, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх, тэдгээрийг шийдвэрлэхэд өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх

  • Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох;
  • Зүтгүүр, вагоны агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах; Механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй; Инженерийн програм хангамжыг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвар, дадал;
  • Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах санаачлага, хүсэл эрмэлзэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч сэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар; Насан туршдаа суралцах чадвар; Цаг болон нөөцийг удирдах чадвар;
  • Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; төмөр замын тээврийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар;

Монголын Төмөр зам, Таван толгой төмөр зам, Зүтгүүрийн депо, Вагон депо

Хөтөлбөрийн видео танилцуулга