• Сургууль

    Мэдээлэл, холбооны технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Программ хангамжийн инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071405

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Программ хангамж

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1967

Программ хангамж бакалаврын ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО нь программ хангамжийн инженерчлэлийн онол, хэрэглээний сайн боловсролыг олгох замаар мэргэжлийн болон төрийн байгууллагад бүтээлчээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Программ хангамж ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТ (PEO) нь дараах чадвартай төгсөгч/мэргэжилтэн бэлтгэхэд оршино:

Инженерийн мэдлэгээ компьютерын системийн хэцүү асуудлыг шийдэхэд бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах;

Техник болон программ хангамжийн дэвшилтэт технологийг тогтмол судлан эзэмшиж, компьютерын системийн асуудлын шийдэлд ашиглах;

Бизнес, шинжлэх ухаан, эсвэл төрийн байгууллагын компьютерын системийн программ хангамжийн зохиомжийн шийдэлд бүтээлч хувь нэмрээ оруулагч программ хангамж хөгжүүлэх багийн үр ашигтай гишүүн байх.

Хөтөлбөрөөр суралцагч оюутан нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг үзэж судалснаар дараах СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН (PLO) -г олж авах болно. Үүнд:

a. Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийг хэрэглэх чадвар.

b. Өгөгдлийг хөрвүүлэх, дүн шинжилгээ хийх болон туршилтын загвар гаргах, гүйцэтгэх чадвар.

c. Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эсвэл системийг загварчлах чадвартай байх.

d. Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах чадвар.

e. Инженернерчлэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томьёолох, шийдвэрлэх чадвар.

f. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ойлгох.

g. Үр ашигтай харилцах чадвар.

h. Инженернерчлэлийн шийдлийн эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөөг глобал түвшинд ойлгоход хангалттай өргөн хүрээний боловсролтой байх.

i. Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгож, суралцах чадвар.

j. Инженерчлэлийн практикт хэрэгтэй техник, хэрэгслийг ашиглах чадвар.

k. Программ хангамжийн системийг шинжлэх, зохиомжлох, турших, баталгаажуулах, хөгжүүлэх, хэрэглэх болон арчлах чадвар.

l. Дискрет математик, магадлал ба статистик, компьютерын ухаан болон бусад салбарын холбогдох асуудлыг нарийн төвөгтэй программ хангамжийн системд зохиомжтой хэрэглэх чадвар.

Глобал хөдөлмөрийн зах дээл дээр Software Engineering/Программ хангамжийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь мэргэжлийн байгууллагад Computer programmer (Компьютерын программ зохиогч), Software developer (Программ хангамж хөгжүүлэгч, дотроо системийн болон хэрэглээний ПХ хөгжүүлэгч,Mobile developers/аппликейшн хөгжүүлэгч гэж нарийсдаг), Applications architects (Программын архитектор), Computer systems analyst (Компьютерын системийн шинжээч), Database administrator (Өгөгдлийн сангийн админ), Software quality assurance engineer (ПХ-ийн чанарын баталгаажилтын инженер), Computer systems administrator (Компьютерын системийн админ) гэх мэтийн ажлын байранд ажилладаг. Мэргэжлийн бус байгууллагад компьютерын системийн ашиглалт, үйлчилгээний инженерээс эхлээд байгууллагын мэдээллийн технологийн хөгжлийн бодлогыг тодорхойлогч дээд түвшний удирдах ажилтан хүртэлх өргөн хүрээний ажлын байранд ажилладаг.

 

Хөтөлбөрийн видео танилцуулга