• Сургууль

    Мэдээлэл, холбооны технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Өгөгдлийн ухаан

    Хөтөлбөрийн индекс - 061204

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Өгөгдлийн ухаан

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2020

  • Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн огноо

    2020

Өгөгдлийн ухааны хөтөлбөрөөр төгсөгч нь мэдээллийн технологи, компьютерийн ухаан, өгөгдлийн ухаан, математик, статистик шинжилгээний зарчмуудын талаар суурь мэдлэгийг эзэмшсэн их хэмжээний өгөгдлийг олон талаас нь задлан шинжилж, шийдвэр гаргахад туслах мэдээллийг олж илрүүлэх, төлөвлөлт хийх чадвартай болсон байна.

Зорилт 1. Төгсөгчид нь төрөл бүрийн програм хангамж хөгжүүлэх, асуудлыг задлан шинжлэхдээ компьютерийн ухааны болон бусад шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвараа ашиглах, дотоодын болон олон улсын түвшинд өгөгдлийн шинжилгээ хийх, програм хангамж хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажиллах чадвартай болсон байна.

Зорилт 2. Төгсөгчид нь өөрсдийн мэргэжлийн замналынхаа турш мэдээллийн технологи, компьютерийн ухааны тэргүүлэх түвшинд байхын тулд насан туршдаа боловсролоо байнга дээшлүүлж байхад шаардлагатай задлан шинжлэх болон эргэцүүлэн бодох, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн байна.

Зорилт 3. Төгсөгчид нь төрөл бүрийн програм хангамжийн төслүүдийн хүрээнд өгөгдсөн шаардлагад нийцүүлэн тооцооллын шийдлийг шинжлэх, загварчлах, зохиомжлох, гүйцэтгэх, үнэлэх, үр дүнг тайлагнах зэргээр онолын мэдлэгээ амьдрал практикт хэрэгжүүлсэн дадлага туршлагатай болсон байна.

Зорилт 4. Төгсөгчид нь мэргэжлийн үүрэг хариуцлагыг ухамсарласан, хууль эрх зүйн болон ёс зүйн зарчмыг чанд мөрдөж, мэдлэг-мэдээлэлд суурилан үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай болсон байна.

1. Компьютерын ухаан, өгөгдлийн инженерчлэлийн чиглэлээр онолын суурь мэдлэг олж авах сурах ур чадвар, нийгмийн ухаан болон өөрийгөө хөгжүүлэх талаар шаардлагатай мэдлэгтэй болох, Knowledge (KW);

2. Компьютерын ухаан, өгөгдлийн инженерчлэлийн онолын мэдлэгийг мэдээллийн системийг шинжлэх, зохиомжлох, хөгжүүлэхэд ашиглах чадвар. Application (AP);

3. Орчин үеийн арга техник, хэрэгслийг ашиглан мэдээллийн технологитой холбоотой бизнес шийдлүүдийг шинэлэг байдлаар дэвшүүлэх, бодит амьдралд тохиолдох үйлдвэрлэлийн асуудлыг өгөгдлийн инженерчлэлийн аргачлалаар шийдвэрлэх мэдлэгээ нэгтгэн харуулах чадвар. Practical Skills (PS);

4. Техникийн шийдлийг өргөн хүрээнд танилцуулах чадвар. Communicating Skills (CS);

5. Асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлт бүтээлчээр сэтгэх чадвар. Thinking Skills (TH);

6. Насан туршийн боловсролоор дамжуулан компьютерын ухаан, өгөгдлийн инженерчлэлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулан, нэгтгэх чадвар. Scholarship (SC);

7. Нэгдмэл зорилгын төлөө үр дүнтэй багаар ажиллах болон баг удирдах ур чадвар. Leadership & Team-working (TW);

8. Хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, бичгийн болон ярианы ур чадвар, Adaptability (AD);

9. Мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлага, нормативыг ухамсарлан ойлгох, үлгэр дуурайлалтай байх чадвар. Global Citizen (GC);

10. Бизнес боломжуудыг тодорхойлох, энтерпренер сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх чадвар. Enterprising Skills (ES)

Өгөгдлийн инженер

- Өгөгдлийн шинжээч

-Статистикч

- Хиймэл оюун ухааны инженер

-Программист

-Өгөгдлийн сангийн мэргэжилтэн"

Хөтөлбөрийн видео танилцуулга