• Сургууль

    Мэдээлэл, холбооны технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Mультимедиа технологи

    Хөтөлбөрийн индекс - 061203

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Mультимедиа технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2020

  • Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн огноо

    2020

"Мультимедиа технологийн чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрийн зорилго нь телевиз, кино судлал, сэтгүүл зүй, видео үйлдвэрлэл, интерактив медиа, компьютерийн анимэйшн гэх мэт медиа энтертайнмент, технологийн суурь мэдлэг, мэргэжлийн үндсэн чадваруудыг эзэмшихээс гадна орчин үед нэн шаардлагатай байгаа багаар ажиллах, харилцааны болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох чадваруудыг эзэмшихэд оршино."

1. Инженер технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, чадвараа үйлдвэрлэл, инновацийн бодит салбарт хэрэглэх

2. Бодит үр дүнг харуулах, системийн үйл ажиллагааг сайжруулахад хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг бүрэн дүүрэн ашиглах

3. Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах

4. Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас урган гарсан аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны шийдлийг боловсруулах хөгжүүлэх"

"А.1. Математик, физик, бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн 
чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply): Математик болон бусад суурь 
шинжлэх ухааны онол мэдлэг эзэмшиж, түүнийгээ Мультимедиа технологийн инженерчлэлийн 
үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна.
А.2. Дуу, дүрсний бүтэц, кодлол, боловсруулалт, цахилгаан хэлхээ, электроник, 
сүлжээ, холбооны технологи, програм хангамжийн онолын суурь мэдлэг эзэмшиж, 
инежнер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply): Мультимедиа технологийн 
чиглэлээр мэргэшихэд шаардагдах дуу, дүрсний техник бүтэц, кодлол, цахилгаан, электроник, 
сүлжээний үндэс зэрэг мэргэжлийн суурь онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ асуудал 
шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна.
А.3. Мультимедиа контент боловсруулалтын талаарх ахисан түвшний суурь мэдлэг, 
орчин үеийн програм хангамж, хэрэгслүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох 
инженерийн технологийн үйл ажиллагаанд хэрэглэх (Apply): Дуу, дүрсийн 
боловсруулалт, виртуал болон өргөтгөсөн бодит орчин, 3D график, анимейшн веб дизайн 
чиглэлийн ахисан түвшний онолын суурь мэдлэг, мөн мультимедиа програмчлал болон 
хөгжүүлэлт хийх, зохиох, орчин үеийн симуляцийн болон бусад төрлийн програм хангамжуудын 
мэдлэг тус тус эзэмшиж, МТ-ийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд ашиглах чадвартай болсон 
байна.
В.1. Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ 
хийх, шийдвэрлэх (identify, Analyze and Solve): МТ-ийн чиглэлийн аливаа асуудлыг зөв 
тодорхойлох, томъёолох, олон хувилбарт шийдлүүд дэвшүүлэх, тохирох шийдлийг хэрэгжүүлэх 
чадвартай болсон байна.
В.2. Мультимедиа контентийг дамжуулах системүүдэд хэмжилт, туршилт явуулах, 
дүн шинжилгээ хийх, боловсруулах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг 
хэрэглэх (Apply): Мультимедиа студи, дамжуулах системүүдэд хэмжилт хийх, ашиглалт, 
үйлчилгээг хариуцан явуулах, тоног төхөөрөмж дээр гарах аливаа гэмтэл, саатлыг богино 
хугацаанд тодорхойлон засварлахаас гадна контентийг хөгжүүлэх, өргөтгөх, сайжруулах 
зорилгоор туршилт явуулах, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай болсон 
байна.
В.3. Системтэй сэтгэлгээний арга, техникийг хэрэглэх (Apply): Мультимедиа 
технологийн чиглэлийн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо системтэй 
сэтгэлгээний арга техникүүдийг хэрэглэх чадвартай болсон байна.
В.4. Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate): Аливаа асуудал шийдвэрлэхэд болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий 
болгоход бүтээлч ба шүүмжит сэтгэлгээний арга техникийг хэрэглэх, тасралтгүй суралцан 
өөрийгөө байнга хөгжүүлэх, технологийн дэвшлийг бие даан судлах, урт хугацааны эрэлт 
хэрэгцээг танин мэдэх ба түүнд өөрийгөө бэлтгэх, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур 
чадвар, хандлагуудыг хэрэглэх чадвартай болсон байна.
В.5. Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан 
ойлгох, үлгэрлэн харуулах (Understanding and demonstrate): Мэргэжлийн ёс зүй, үүрэг 
хариуцлагын талаар мэдлэг эзэмшиж, түүнийгээ суралцах хугацаандаа болон, төгссөний дараа ажлын байрандаа хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
С.1. Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function): Үр бүтээлтэй ажиллах баг
бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, удирдах, манлайлах зэрэг орчин үед нэн 
шаардлагатай багаар ажиллах чадваруудыг эзэмшинэ.
С.2. Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны 
хэлбэрүүдийг хэрэглэх (Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон 
ашиглах (use): Үзэл бодлоо үгээр, бичгээр болон дүрслэн илэрхийлэх харилцааны чадвар, мөн 
мэдээллийг түгээх, мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас цуглуулах, ашиглах чадварыг тус 
тус эзмшинэ.
С.3. Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах (Demonstrate): Англи 
хэл дээрх мэргэжлийн ном сурах бичиг, товхимол, өгүүлэл, техник тоног төхөөрөмжийн баримт 
бичгийг уншиж ойлгох, мөн техникийн түвшинд бичиг баримт бэлтгэх, харилцах чадвартай 
болсон байна.
D.1. Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, 
бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх 
(Explain, Analyze): Аливаа бүтээгдэхүүн, програм хангамж, контент, үйл ажиллагааг бий 
болгохдоо нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн талаас нь үр нөлөө, ач холбогдлыг 
нь тодорхойлох, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
D.2. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, програм 
хангамж, контент, үйл ажиллагааны, шийдэл гаргах, загварчлан зохиомжлох үе 
шатуудыг гүйцэтгэх (Execute): Суралцах хугацаандаа төслийн хичээлүүдээр хэрэглэгчийн 
хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, програм хангамж, контент, үйл ажиллагааг 
сэтгэх, түүнийг загварчлан зохиомжлох чадвар эзэмшинэ.
D.3. Бүтээгдэхүүн, програм хангамж, контент, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 
ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Төслийн хичээлүүдээр аливаа бүтээгдэхүүн, 
програм хангамж, контент, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглах чадвар эзэмшинэ."
 

Мультимедиа дизайнер

Видео эвлүүлэгч

2D/3D график дизайнер

AR/VR хөгжүүлэгч

Анимэйшн хөгжүүлэгч

Студийн инженер

Телевизийн инженер

Дууны инженер

Тоглоомын программист"

Хөтөлбөрийн видео танилцуулга