• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Микробиологи

    Хөтөлбөрийн индекс - 051102

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    123

  • Мэргэжил

    Хүнсний микробиологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2001

Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амыг аюулгүй хүнсээр хангах, хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг таслан зогсоох, хүнсний салбарын ирээдүйн тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангах технологийн цогц мэдлэгтэй, хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах, инноваци хөгжүүлэх, харилцааны ур чадвар төлөвшсөн, хариуцлагатай, удирдлагын арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн гадаад хэл болон мэдээллийн технологийн мэдлэгтэй, хүнлэг, энэрэнгүй бие хүн болж төлөвшсөн мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.

Төгсөгчид нь багаар гүйцэтгэх ажлыг удирдах түвшинд оролцдог, лабораторийн сорилт, шинжилгээ гүйцэтгэх, үр дүнд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай, ахисан түвшиний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог эсвэл эзэмшсэн, ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг мэргэжилтэн байна.

"Микробиологи" хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь онолын мэдлэгээ ашиглан асуудал шийдвэрлэх, сорилт, туршилт гүйцэтгэх, үр дүнг задлан шинжилж, дүгнэн бичгийн болон аман хэлбэрээр тайлагнах, багаар ажиллах чадвартай болсон байх болно.

- Хүнсний үйлдвэрүүдэд лабораторийн шинжээч, эрхлэгч;

- Төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагад шинжээч, судлаач, мэргэжилтэн;

- Хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтэн;

- Их, дээд сургуульд багш, судлаач;

- Хот, орон нутгийн салбар, төрийн албуудад мэргэжилтэн;

- Шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Хөтөлбөрийн видео танилцуулга