• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Анимейшн, мультимедиа дизайн

    Хөтөлбөрийн индекс - 021106

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    128

  • Мэргэжил

    Анимейшн, мультимедиа дизайн

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2003

Анимейшн, мультимедиа дизайны хөтөлбөрийн зорилго нь дизайны үндсэн мэдлэг, зарчим, аргачлалууд, зураглах ур чадвар, анимаци, 3D, VR болон график дизайн, компьютер график дизайны хүрээнд орон зайн бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэн, 3 хэмжээст (3D) загвар, дүр бүтээх, концепт артист, хөдөлгөөнт график, анимаци, VR зэрэг төрлүүдээр бүтээл хийх мэдлэг, чадваруудыг эзэмшсэн дизайнер бэлтгэх юм.

Тухайн мэргэжлээр төгсөгч нь дизайны суурь чадвар болох сэтгэн бүтээх, загварчлах, ажлын дэс дарааллыг тодорхойлох, зорилго болон ажлын агуулгыг таньж мэдэх, хандлагын хувьд тулгарсан асуудалд ёс зүйтэй хандах, шийдвэр гаргах техник технологи болон программ хангамжийг ашиглах, багаар ажиллах чадвартай дизайнер болсон байна.

Анимейшн, мультимедиа дизайны хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь мэргэжлийн үндсэн мэдлэг, зарчим, аргачлалууд, зураглах ур чадвар эзэмшсэний дараа анимаци, 3D, VR болон график дизайн, компьютер график дизайны мэргэжлээрээ гүнзгийрэн суралцсан, орон зайн бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлснээр 3 хэмжээст (3D) загвар, дүр бүтээх, концепт артист, хөдөлгөөнт график, анимаци, VR зэрэг төрлүүдээр бүтээл хийх мэдлэг эзэмшсэн чадварлаг дизайнер болсон байх болно.

Медиа мэргэжлийн студи, Хувийн аж ахуй нэгж компани, Телевиз, Онлайнаар дамжуулан гадаад зах зээлд компьютер график дизайнераар ажиллана

Хөтөлбөрийн видео танилцуулга