• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Үйлдвэрлэлийн дизайн

    Хөтөлбөрийн индекс - 021203

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    128

  • Мэргэжил

    Үйлдвэрлэлийн дизайн

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1994

Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрийн зорилго нь төрөл бүрийн эдлэхүүн, тавилга, сав баглаа боодлын загварыг зохион бүтээхэд чиглэн, орчин үеийн дэвшилтэт технологийн шаардлага, хүний хэрэгцээг хангасан төрөл бүрийн бүтээгдэхүүний шинэлэг дизайныг загварчлах ба 2D болон 3D программууд, СAD/CAE/CAM системийн тусламжтайгаар виртуал болон эх загвар байдлаар зураг төслийг гаргах, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвартай дизайнер бэлтгэх юм.

Үйлдвэрлэлийн дизайны мэргэжлийн төгсөгч нь орчин үеийн чиг хандлага, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, технологийн шаардлага хангасан төрөл бүрийн бүтээгдэхүүн, эдлэлийн шинэлэг шийдлийг гаргах, дизайны төслийг зураглах, сэтгэн бүтээх, загварчлах, ажлын дэс дарааллын шаардлагыг тодорхойлон, инженерийн тооцоолол хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багаар ажиллах ур чадвартай болсон байна.

Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь төрөл бүрийн тавилга, эдлэхүүн, сав баглаа боодлын загварыг зохион бүтээх аргуудад суралцсан, орчин үеийн дэвшилтэт технологийн шаардлага, хүний хэрэгцээг хангасан шинэлэг дизайныг загварчилахад чиглэгдсэн 2D болон 3D программууд, СAD/CAE/CAM системийн тусламжтайгаар виртуал байдлаар загварчлан зураг төслийг гаргах, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвартай дизайнер болсон байх болно.

Тавилгын үйлдвэрт дизайнер, Сав, баглаа боодлын үйлдвэрт дизайнер, Хувийн компанинд бүтээгдэхүүн хөгжүүлэгч, Старт-ап компани, студи, инноваци шингээсэн жижиг дунд үйлдвэрлэлд дизайнер

Хөтөлбөрийн видео танилцуулга