Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Текстилийн инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 072303
4
130
Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий арьс ширний салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэнэ.
Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгтэй, инженерийн үйл ажиллагаанд дадлагажсан, судалгаа хийх ахисан түвшний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог, үйлдвэрлэлийг удирдах түвшинд оролцох, мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг шилдэг мэргэжилтэн болсон байна.
Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг төслөх, удирдах, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүний чанарыг хянах, шинэ бүтээгдэхүүн, технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлж, бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадвар эзэмшинэ.
Арьсан бүтээгдэхүүний үйлдвэр, аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль болон төрийн өмчийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас гадна хувийн бизнесийг үүсгэн байгуулж, бренд бүтээж ажиллах боломжтой.