Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Ойн инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 082102
4
129
Ойн инженерчлэл
1997
Ойн салбарын зохион байгуулалт, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөлтийг гүйцэтгэх, оновчтой удирдан зохион байгуулах, нөхөн сэргээлт, үнэлгээ хийх чадварлаг мэргэжилтэн байна.
Ой, модны зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэж дадлагажсан, нөхөн сэргээлтийн шинэ технологи боловсруулах ахисан түвшний боловсрол эзэмших хүсэлтэй, үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, мэргэжлийн болон ёс зүйтэй инженер байна.
Ойн инженерчлэл хөтөлбөрөөр суралцсан оюутан нь техник, технологийн онолын мэдлэг, хувь хүний өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн харилцааны ур чадварыг эзэмшсэн, ой зохион байгуулалтын хэмжилт, туршилт явуулж, дүн шинжилгээ хийх менежментийн төсөл бичих, үйл ажиллагааны оновчтой технологийг сонгох, удирдах ур чадвартай болно.
• Төрийн захиргааны байгууллага (БОАЖЯ, ХХААХҮЯ)
• Эрдэм шинжилгээ сургалтын байгууллага
• Их, дээд сургууль
• Мэргэжлийн хяналт
• Гадаадын төсөл, хөтөлбөр
• Ойн анги
• Төрийн байгууллага
• Хувийн хэвшил (ойжуулалт, нөхөн сэргээлт, ногоон байгууламж, мод үржүүлэг, ойн хортон, ойн тооллого)
• Үйлдвэр аж ахуйн нэгж (нөхөн сэргээлт, ойжуулалт)