Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж
Хөтөлбөрийн индекс - 071508
4
130
Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж
1971
Хүнсний салбарт технологийн тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, ашиглалт, үйлчилгээ, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх олон улсын жишигт хүрсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Төгсөгчид нь багаар гүйцэтгэх ажлыг удирдах түвшинд оролцдог, зохион бүтээх, загварчлах, асуудлыг задлан шинжлэх, шийдвэр гаргах чадвартай, ахисан түвшний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог эсвэл эзэмшсэн, ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг мэргэжилтэн байна.
"Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж" хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд нөлөөллийг танин мэдэх ойлгох; инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох; үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвартай болсон байна.
-Хүнсний үйлдвэрт мастер, засварын инженер, механик инженер, зохион бүтээгч
- Хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвд шинжээч, судлаач, зохион бүтээгч
- Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн,
- Их, дээд сургууль, МСҮТ-д багш, судлаач
- Хүнсний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, удирдлага