Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Хэвлэл, медиа үйлдвэрлэлийн технологи
Хөтөлбөрийн индекс - 072203
4
130
Хэвлэл, медиа үйлдвэрлэлийн технологи
1998
Хэвлэл медиа үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр нь суралцагчдад техник, технологийн онолын мэдлэг эзэмшүүлэх, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх болон харилцааны ур чадвар олгох, хэвлэл, медиа салбарын орчин үеийн чиг хандлагын бүрэн ойлголттой, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төсөл бичих, хэвлэл медиа үйлдвэрлэлийн дамжлага бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийг сонгох, удирдах ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой.
Хэвлэл медиа үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, орчин үеийн техник технологийг үйлдвэрт нэвтрүүлдэг, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ахисан түвшний мэдлэг эзэмших зорилготой, багаар ажилладаг, хөрвөх чадвартай мэргэжилтэн.
Хэвлэл медиа үйлдвэрлэлийн инженер хөтөлбөрөөр суралцсан оюутан салбарын техникийн онолын мэдлэг, медиа болон биет бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн процессуудад хэмжилт, туршилт явуулж, дүн шинжилгээ хийх төсөл бичих, үйлдвэрлэлийн дамжлага бүрийн технологийг сонгох, удирдах, хувь хүний өөрийгөө хөгжүүлэх, хамтран ажиллах харилцааны ур чадвартай болно.
• Хэвлэлийн үйлдвэр
• Медиа агентлаг
• Гэрэл зургийн студи
• Дизайны компани
• Төрийн байгууллага
• Эрдэм шинжилгээний байгууллага