• Сургууль

    Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

  • Хөтөлбөр

    Статистик

    Хөтөлбөрийн индекс - 054201

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    127

  • Мэргэжил

    Статистик

Математик, статистик, инженер технологийн болон орчин үеийн арга аргачлал, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, зөв дадал, хандлагуудыг эзэмшсэн, багаар ажиллах болон харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх, аль ч салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1. Төгсөгчид нь шинжлэх ухаан, инженер, технологи болон нийгэм эдийн засгийн салбарт орчин үеийн судалгааны арга, програм хангамжийг хэрэглэн статистик боловсруулалт хийж дадлагажсан байна.

2.Төгсөгчид нь судалгаа шинжилгээ хийх, ахисан түвшний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог болсон байна.

3. Төгсөгчид нь багаар гүйцэтгэх төслийг удирдах түвшинд оролцдог болсон байна.

4. Төгсөгчид нь ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг болсон байна.

1.1 Математик, физик, бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх

1.2 Математик, статистикийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн үйл ажиллагаанд хэрэглэх

1.3 Математик, статистикийн ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, техник хэрэгслүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд хэрэглэх

2.1 Инженер технологийн аливаа асуудлыг томъёолох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх

2.2 Инженер технологийн загварчлал, тооцооллын туршилт хийх, тоон мэдээ цуглуулах, их өгөгдөлтэй ажиллах, статистик боловсруулалт, задлан шинжилгээ хийж хэрэглэх

2.3 Системтэйгээр сэтгэн бодож задлан шинжлэх

2.4 Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх

2.5 Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох

3.1 Багийн гишүүн эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах

3.2 Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх, техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгох, ашиглах

3.3 Техникийн түвшинд Монгол, Англи хэлээр харилцах чадвараа харуулах

4.1 Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх, оновчлох

4.2 Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны шийдэл гаргах, загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх

4.3 Бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх

- Статистикч

- Өгөгдөл судлаач (Data Scientist)

- Өгөгдлийн шинжээч (Data analyst)

- Актуарч

- Математик статистикийн багш

- Даатгал

Хөтөлбөрийн видео танилцуулга