• Сургууль

    Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

  • Хөтөлбөр

    Хэрэглээний физик

    Хөтөлбөрийн индекс - 053303

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    129

  • Мэргэжил

    хэрэглээний физик

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2022

Физикийн шинжлэх ухааны онолын өргөн мэдлэгтэй материалын бүтэц ба физик химийн шинж чанаруудыг судалж, онолын физик загварчлалын аргуудыг үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний ажилд нэвтрүүлж, хөгжүүлэх шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах, уламжлалт материалын үзүүлэлтүүдийг сайжруулах, эх орны технологийн хөгжлийг орчин үетэй хөл нийлүүлж авч явахад өөрийн хувь нэмэрээ оруулах, мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэх хувь хүний болон мэргэжлийн чадвар хандлагуудыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт №1 Физик ба орчин үеийн техник технологийн мэдлэг эзэмшсэн. Инженер технологийн чиглэлийн асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэх.

Зорилт №2 Материалын бүтэц ба физик химийн шинж чанаруудыг судалж согог гэмтэлийг урьдчилан илрүүлэх, инновацын технологиудад физикийн шинжилгээ хийж загварчлал боловсруулж үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний ажилд нэвтрүүлж, шинэ дэвшилтэт технологийг нутагшуулна хөгжүүлнэ.

Зорилт №3 Хувь хүний болон мэргэжлийн чадвар хандлагуудыг эзэмшсэн бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй багаар ажиллах чадвартай, шинийг эрэлхийлдэг, үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг, олон улсад харьцах чадвартай байна.

Зорилт №4 Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, судалгааны арга зүйг эзэмшсэн “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх. Хөтөлбөрийн зорилго нь суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага буюу суралцахуйн зорилтот үр дүнд нийцүүлсэн бөгөөд мэргэжлийн чиглэл, үндэсний болон олон улсын нийтлэг шаардлага, шалгуурыг хангасан байхаар тодорхойлсны зэрэгцээ сургуулийн зорилгод нийцсэн болно.

А.1 Математик, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй болох Физик, математик бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply)

А.2 Инженерийн цөм суурь мэдлэгтэй болох Цахилгаан соронзон долгион, цахилгаан хэлхээ, электроник, програмчлалын онолын суурь мэдлэг эзэмжшиж, хэрэглээний зарчим, дэс дараалал, аргачлал шаардсан инженерийн технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх (Apply)

А.3 Инженерийн дэвшилтэт арга, хэрэгсэлүүдийг ашиглаж сурах Онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, симуляцын программ хангамж ашиглан физик процессыг загварчлах, мэдээлэлийг боловсруулах, туршилт гүйцэтгэх чадвар эзэмшиж инженер технологийн үйл ажиллагаанд хэрэглэх (Apply)

В.1 Тооцоолол хийх, асуудал шийдвэрлэх Тухайн орчин нөхцөлд дүн шинжилгээ хийх, инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдвэрлэх (Identify, Analyze and Solve)

В.2 Техник тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ явуулах Хэмжилт хийх (Execute); судалгаа, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг хэрэглэх (Apply)

В.3 Төлөвлөх хэрэгжүүлэх Системтэй сэтгэн бодох үйл ажиллагааг хэрэглэх (Apply)

В.4 Судалгаа шинжилгээ хийх Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate)

В.5 Ёс зүйтэй байх хариуцлагаа ухамсарлах Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах (Understanding and demonstrate)

С.1 Багаар ажиллах Багийн гишүүн эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах (Function)

С.2 Байнга суралцаж шинийг эрэлхийх Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх (Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгох, ашиглах (identify and use)

С.3 Гадаад хэлээр харилцах Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах (Demonstrate)

D.1 Аливаа инженер технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх (Explain, Analyze)

D.2 Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн , систем, үйл ажиллагааны шийдэл гаргах, загварчлах зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх (Execute

Төмөр замын салбарт физикч инженер

Нисэхийн салбарт физикч инженер

Хөнгөн үйлвэрийн салбарт физикч инженер

Эрчим хүчний салбарт физикч инженер

Барилгын материалын салбарт физикч инженер

Хөнгөн үйлвэрийн салбарт физикч инженер

Метал боловсруулах үйлдвэрүүдэд физикч инженер

Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад судлаач

Их дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнд багш судлаач

Уул уурхайн ашиглалтын салбарт оношлогооны инженер

Хөтөлбөрийн видео танилцуулга