Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Хүрээлэн буй орчны инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 071201
4
127
Хүрээлэн буй орчны инженер
2003
Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн зорилго нь хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх инженер технологийн аргуудыг эзэмшсэн, тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой байдлын зарчмуудад тулгуурлан байгаль орчны технологийг нэвтрүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг хянах тооцоолох, цогц менежментиийг төлөвлөх зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг эзэмшсэн мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бизнес, инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төгсөгчдийн эрхлэх ажилд зайлшгүй шаардлагатай, ажил олгогчийн хүсэлтийг харгалзсан ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн сургалтыг дэлхий нийтийн жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн олгох бүхий л боломжийг олгоно.
Зорилт 1. Байгаль орчин экологийн үндсийг ойлгох, мэргэжлийн судалгаа шинжилгээний ажилд ашиглагдах байгалийн ухаан, техникийн суурь мэдлэгийг эзэмшүүлэх.
Зорилт 2.Инженерийн үйл ажиллагаа, арга хэрэгсэлийн ахисан түвшний мэдлэг олгож бүхий л салбарт тулгамдаж буй экологийн асуудлыг шийдэх, удирдах хянах, турших судлах, тооцоолох мэргэжлийн сэтгэлгээ ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
Зорилт 3. Бие хүнийг бүтээлч хариуцлагатай хүрээлэн буй орчны мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил харилцааны ур чадваруудыг олгох
Зорилт 4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бизнес, инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төгсөгчдийн эрхлэх ажилд зайлшгүй шаардлагатай, ажил олгогчийн хүсэлтийг харгалзсан өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлсэн мэргэжилтэн бэлтгэнэ.
Суралцахуйн үр дүнгүүд
А.1 Математик, байгалийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэх
А.2 Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн үндсэн зарчим, экологийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг эзэмшиж, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ашиглах
А.З Байгаль орчин, экологийн судалгааны байгалийн ухааны (физик, хими) аргууд, зайн тандан судлал, байгаль орчны үнэлгээ, аудит, менежментийн ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, байгаль орчны судалгааны багаж төхөөөмжүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох байгаль орчны инженерийн технологийн үйл ажиллагаанд хэрэглэх
В.1 Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх
В.2 Байгаль орчны мониторингийн хэмжилт, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулж тайлбарлах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг хэрэглэх (Аррlу)
В.З Системтэй, шинжлэх ухаанч сэтгэлгээний арга, техникийг хэрэглэх(Аррlу)
В.4 Бүтээлч, олон ургалч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Аррlу)
В.5 Мэргэжлийн ёс зүй ба жаяг, шударга зарчимч байдал, үүрэг хариуцпагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах
С.1 Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах
С.2 Техник-технологийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх , техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон ашиглах
С.З Техник-технологи, байгалийн ухааны түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах
D.1 Аливаа инженер, технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх
D.2 Байгаль орчны систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах,загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх чадвартай байгаль орчны салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон улсын түвшний мэргэжилтэн гаргах
D.3 Байгаль орчны инженерийн шийдлүүдийг гаргах, системийн анализ, инновацийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх
• Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын байгаль орчны инженер
• Аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны мэргэжилтэн
• Хот, аймаг, сумын ЗДТГ-т байгаль орчны асуудал хариуцсан байцаагч
• Байгаль орчны үнэлгээний компаниудад шинжээч, үнэлээч мэргэжилтэн
• Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, шинжилгээний мэргэжилтэн
• Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд судлаач, төслийн мэргэжилтэн
• Их дээд сургуулиудад багш судлаач