• Сургууль

    Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

  • Хөтөлбөр

    Нано шинжлэх ухаан, инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 078801

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Нано шинжлэх ухаан, инженерчлэл

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2019

Нанохэмжээстэй шинэ дэвшилтэт материалыг гарган авах, боловсруулах, тэдгээрийн бүтэц ба физик химийн шинж чанаруудыг судлах, уламжлалт материалын үзүүлэлтүүдийг сайжруулах, орчин үеийн нанотехнологийн симуляцийн аргуудыг үйлдвэрлэл, судалгааны ажилд нэвтрүүлэх, хөгжүүлэх, түүний стратегийг төлөвлөх зэрэг мэдлэгийг олгоно.

Мэдлэгт суурилсан эдийн засагт зориулагдсан шинэ боловсон хүчин бэлтгэнэ

Материалын төрлүүдийг танин мэдэх, тэдгээрийг нанотүвшинд боловсруулах, сэтгэн бодох чадвар суулгах. Физик,, химийн төрөл бүрийн аргуудаар сайжруулс ан материал гарган авах, тэдгээрийн бүтцийг орчин үеийн нанотехнологийн багажуудаар шинжлэн судлах, тооцоолох туршлагатай болох.

Төгсөгчид нь мэдлэгт суурилж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн компаниуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны газрууд, их дээд сургууль, гарааны компаниудад ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга