Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Химийн инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 071101
4
130
Химийн инженерчлэл
2014
“Химийн инженерчлэл” бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн зорилго нь химийн ба инженерийн суурь болон мэргэжлийн мэдлэгийг олгон, үйлдвэрийн түүхий эдийг зөв зохистой бэлтгэх ба өндөр чанар болон бүтээмжтэй эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүн-байгальд ээлтэй технологийг сонгож тооцоолох, үйлдвэрийн технологийн процессыг загварчлах, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоог хийх, загварчлах, инновацийг хөгжүүлэх, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, зах зээлд мэргэжлээрээ хөрвөн ажиллах мэргэжлийн өндөр ур чадвартай, инженерийн төсөөлөл сайтай, салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц мэргэжилтэн бэлтгэнэ.
Системтэй, онолын үндэслэл сайтай мэдлэг олгох Мэргэжлийн ур чадвар сайтай болгох Багаар ажиллах чадвартай болгох Зохион бүтээх мэдлэг, чадварыг практиктай хослуулан эзэмшүүлэх
Хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж илүү практик шийдэлтэйгээр олгох, математик болон байгалийн шинжлэх ухааныг инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах, практик чадварыг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, . хичээлийн явцад харилцааны төрөл бүрийн аргад сургах, багаар хамтрах шаардлага бүхий төсөл дээр ажиллуулах, Англи хэл дээрх мэдээллийг ашиглах чадвартай байх, зохион бүтээх аргачлалыг онол практик хослуулан олгох, шинэ тоног төхөөрөмж, технологийн арга бүтээх
Бүх төрлийн хүнсний, хөнгөн болон хүнд аж үйлдвэрүүд, химийн аж үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэр, уул уурхай, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, төрөл бүрийн шинжилгээний лабораториуд, их дээд сургууль, мэргэжлийн яам, тамгын газарт