• Сургууль

    Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

  • Хөтөлбөр

    Химийн боловсруулалтын технологи

    Хөтөлбөрийн индекс - 071103

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Химийн боловсруулалтын технологи

Химийн шинжлэх ухаан, инженерийн суурь мэдлэгийг олгон онолын мэдлэгийг практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай, эрдэм шинжилгээ судалгаа хийх арга барилыг эзэмшүүлэхээс гадна химийн үйлдвэрлэлийн технологийг эзэмшсэн, манлайлах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулж чадахуйц мэргэжилтэн бэлтгэнэ.

Инженер техникийн суурь мэдлэгийг хөгжүүлэх, эмх цэгцтэй мэдлэг олох, асуудлыг шийдвэрлэх, системчлэн сэтгэх, хувь хүний болон мэргэжлийн чадвараа хөгжүүлэх,багаар ажиллах ба олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлдвэрлэл ба нийгмийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэх, тооцоолох, хэрэгжүүлэх ба удирдах чадварыг хөгжүүлэх

Химийн үйлдвэрийн технологийн процессын явагдах хамгийн оновчтой нөхцөл, чиглэлийг тогтоох, түүхий эд ба бүтээгдэхүүний найрлага, хэмжээг зөв тогтоох, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоог хийх, загварчлах чадвар эзэмших

Химийн аж үйлдвэр

Хөнгөн үйлдвэр

Хүнсний үйлдвэр

Барилгын материалын үйлдвэр

Уул уурхай

Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд

Төрөл бүрийн шинжилгээний лабораториуд

Их дээд сургууль

Мэргэжлийн яам, тамгын газарт

Хөтөлбөрийн видео танилцуулга