Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Нүүрсний боловсруулалтын технологи
Хөтөлбөрийн индекс - 071104
4
130
Нүүрсний боловсруулалтын технологи
2003
“Нүүрсний боловсруулалтын технологи" хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх, үйлдвэрийн түүхий эд ба бүтээгдэхүүний найрлага, хэмжээг зөв тогтоох, үйлдвэрийн технологийн процессыг төлөвлөх, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоог хийх, загварчлах, зах зээлд мэргэжлээрээ хөрвөн ажиллах мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
Инженер техникийн суурь мэдлэгийг хөгжүүлэх, эмх цэгцтэй мэдлэг олох, асуудлыг шийдвэрлэх, системчлэн сэтгэх, хувь хүний болон мэргэжлийн чадвараа хөгжүүлэх,багаар ажиллах ба олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлдвэрлэл ба нийгмийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэх, тооцоолох, хэрэгжүүлэх ба удирдах чадварыг хөгжүүлэх
Химийн үйлдвэрийн технологийн процессын явагдах хамгийн оновчтой нөхцөл, чиглэлийг тогтоох, түүхий эд ба бүтээгдэхүүний найрлага, хэмжээг зөв тогтоох, химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооцоог хийх, загварчлах чадвар эзэмших
Химийн аж үйлдвэр
Хөнгөн үйлдвэр
Хүнсний үйлдвэр
Барилгын материалын үйлдвэр
Уул уурхай
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд
Төрөл бүрийн шинжилгээний лабораториуд
Их дээд сургууль
Мэргэжлийн яам, тамгын газарт