Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Материал судлал, инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 072201
4
131
Материал судлалын инженер
43344
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургууль төгсөгчдийг элсүүлэн материал судлалын мэргэжлийн хичээлүүдээр бакалаврын түвшинд олгосон онолын болон практик мэдлэгийг нь гүнзгийрүүлж материал судлал, наноматериал, керамик, шил болон металлургийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, үйлдвэрлэлийн процессыг хянах, удирдах чадвартай, олон улсын хэмжээнд материал судлалын салбарт өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр чадвартай эрдэмтэн судлаач болон мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэнэ.
ХШУС-ийн Химийн технологийн салбарын “Материал судлал, шинэ материал”-ын магистрын хөтөлбөрийн зорилго нь материал судлал, шинэ материалын технологи болон материалын судалгаа, шинжилгээний орчин үеийн аргуудыг эзэмшсэн, олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, үйлдвэрлэлийн процессыг хянах, удирдах, манлайлах чадвартай, хөрвөх чадвартай, хариуцлагатай судлаач инженер бэлтгэхэд оршино.
a) Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.
b) Аливаа шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэхдээ ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, асуудалд үнэнч шударга, бодит байдлаар хандах чадвартай болох.
c) Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эсвэл системийг загварчлах чадвартай байх.
d) Инженерийн шийдлийн глобал, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөхийг ойлгох өргөн хүрээний мэдлэг боловсролтой байх
· Барилгын материалын үйлдвэрүүд (цемент, тоосго, шохой, галд тэсвэртэй материал г.м.)
· Уулын баяжуулах үйлдвэр (алт, зэс, цайр, тантал, цагаан алт, вольфрам ), ШУА-ийн Химийн ба хими технологийн хүрээлэн,
• Эрчим хүч, хүнсний болон металлургийн үйлдвэрийн лаборатор
• Их, дээд сургууль, коллежид материал судлалын чиглэлээр багшлах
• Эрдэс түүхий эдийн боловсруулалтын төв болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
• Улсын болон аймгуудын мэргэжлийн хяналтын газрууд
• Улсын болон аймгуудын газрын харилцаа хот байгуулалтын газрууд