Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Металлурги, металлын технологи
Хөтөлбөрийн индекс - 071502
4
125
Хүдрийн металлургийн технологи
Суурь шинжлэх ухаан болон бүх төрлийн металлыг гарган авах арга, материалын шинж чанар, бүтэц, боловсруулах технологиудын ерөнхий мэдлэгтэй, бие даах болон багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай, гадаад дотоодын ямар ч байгууллагад мэргэжлээрээ ажиллах ур чадвар эзэмшсэн, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийг зохиох, сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ материал бий болгох дадлага туршлагатай чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
1. Математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг мэргэжлийн хичээлүүдтэй хөндлөн, босоо залгамж холбоогоор уялдуулан инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах,
2. Материалын шинж чанар, бүтцийг тодорхойлох, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, хар болон өнгөт, үнэт, газрын ховор металыг гарган авах, цэвэршүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болон технологийг сонгох, системтэйгээр сэтгэн бодох, мэдлэг бүтээх чадвар олгох,
3. Металлурги болон метал боловсруулалтын аль ч салбарт хүмүүстэй хамтран багаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцааны чадвар олгох,
4. Металлурги болон метал боловсруулалтын салбар, олон нийтийн байгууллагад тодорхой байр суурь эзэлдэг байх бөгөөд хувь нэмрээ оруулах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийг зохиох, сайжруулах, зохион бүтээх аргачлалыг онол практикт хослуулах чадвар олгох.
1. Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
2. Мэргэжлийн цөм мэдлэг
3. Ахисан түвшинд мэргэших боломж
4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
5. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
6. Системтэйгээр бодох чадвар
7. Хувь хүний хадлага, байнга суралцах чадвар
8. Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
9. Багаар ажиллах
10. Харилцааны ур чадвар
11. Гадаад хэлээр харилцах чадвар
12. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг орчин ба нийгмийн хүрээнд ойлгох чадвар
13. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг инженер болон бизнесийн хүрээнд ойлгох чадвар
14. Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
15. Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
16. Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
17. Хэрэглээ болгох чадвар
18. Мэргэжлийн манлайлал
19. Интерпренершип
1. Бүх төрлийн металлургийн үйлдвэрүүдэд:
• Технологийн оператор
• Хяналтын оператор
• Лабораторийн техникч
• Судалгааны ажилтан
• Судлаач инженер
• Технологич инженер
• Ерөнхий инженер
• Зөвлөх инженер
• Цех, хэлтсийн дарга
• Үйлдвэрийн дарга