ШУТИС ба Японы Олон улсын их сургуулийн магистрын 1+1 хөтөлбөрүүдэд элсэлт авч эхэллээ.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Японы Олон Улсын Их Сургуулийн (ЯОУИС) хамтын ажиллагааны Санамж бичигт (2012 оны 6 сарын 5-ны өдрийн) үндэслэж, дараахи хоёр мэргэжлийн магистрын хамтарсан хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.  

Нэг. “э-Бизнесийн менежмент”, бүгд 36 кредит: Үүнээс (ШУТИС-д 19кредит ) + (ЯОУИС-д 17 кредит)

Хоёр. “Бизнесийн удирдлага”,  бүгд 50 кредит:  Үүнээс (ШУТИС-д 19кредит ) + (ЯОУИС-д 31кредит)

Хөтөлбөрийн зорилго: Ойрын ирээдүйд бизнесийн шинэ загвар бий болгож, стратегийн бодлого төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж ажиллах зорилго, тэмүүлэлтэй төрийн болон хувийн хэвшлийн салбарт амжилттай сайн ажиллаж буй дээд боловсролтой мэргэжилтэн, удирдах ажилтанд шинэ мэдлэг, ахисан түвшний ур чадвар эзэмшүүлж, олон улсын сайн туршлагаас суралцахад тусалж чиглүүлэх явдал юм .  

Сургалтын зохион байгуулалт: Сургалт нь (1+1) схемээр зохион байгуулагдана. Сургалтын хугацаа хоёр жил. Суралцагч нь эхний жилдээ Монголд ШУТИС -д, харин хоёр дахь жилдээ Японд суралцана.

  • Эхний жил: ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд (КТМС) суралцана. Суралцагч нь хичээл сонгож суралцана. Нэг кредитийн төлбөр 125.000 (Нэг зуун хорин таван мянга) төгрөг; КТМС-ийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.csms.edu.mn/
  • Хоёрдахь жил: Японы Олон улсын их сургуульд (ЯОУИС) суралцана. Хичээлийн нэг жилийн сургалтын төлбөр нь 25.000 (Хорин таван мянга) ам доллар. Жич: Тус сургуулийн удирдлагаас монгол оюутнуудын хувьд 2013-2014 оны сургалтын  төлбөрт 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн . ЯОУИС-ийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.iuj.ac.jp/
  • Амжилттай суралцсан төгсөгч нь хоёр их сургууль тус бүрээс батламжилсан магистрын хос дипломыг гардаж авна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Элсэхийг хүссэн өргөдөл (ШУТИС-ийн магистрын сургалт хариуцсан ажилтнаас авах)
  • Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
  • ҮГД 2,7 ба түүнээс дээш байх
  • Англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх, (хэрэв батламжлах гэрчилгээ байхгүй бол ШУТИС-ийн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, 450-с доошгүй оноо авсан байх)
  • Бизнесийн удирдлагын/ мэдээллийн технологийн чиглэлээр 2 -оос дээш жил ажилласан байх
  • Судалгааны ажлын төлөвлөгөө
  • 2 хувь фото зураг , 2х3 хэмжээний өнгөт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Элсэлтийн бүртгэлийг ШУТИС-ийн Магистр, докторын сургалтын албаны ажилтан хийнэ. ШУТИС-ийн хичээлийн 1-р байр.  Бүртгэл 08 сарын 28 өдрийн 18.00 цаг хүртэл явагдана.

Холбоо барих:           Д. Оюунгэрэл 88082869;  oyun_tod@yahoo.com;

                                Т. Золжаргал 88001773;  csms2013@yahoo.com