2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран хэрэгжүүлдэг “Оюутан-эргүүл” үйл ажиллагааны нээлт боллоо.
Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, урин дулааны улиралд нийслэлд зочлох гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээр МУИС, МУБИС, ШУТИС, Анагаахын Шинжлэх ухааны их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Сити, Этүгэн зэрэг нийт 10 сургууль хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Даваазул, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Тунгаа болон ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон бусад их, дээд сургуулиудын удирдлага оролцож оюутнуудад амжилт хүссэн юм.
Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид болон сургууль тус бүр урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, “Оюутнууд бид Монголын ирээдүйг хамтдаа бүтээнэ” уриан дор нэгдлээ.
Оюутны соёл, үйлчилгээний алба
“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Логистик менежмент, Механик, Мехатроник хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд богино хугацааны дадлага хийлээ
Археологийн шинэ лаборатори нээлтээ хийлээ
ШУТИС, ХШУС-ийн “Статистик 2+2”, “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын СиАн хотын Баруун Хойд Политехникийн Их сургууль дээр танилцах дадлага хийлээ
"AI Legends 2024" - Хиймэл оюун ухааны тэмцээн боллоо